Мин улсын цэрэгт нийслэл Дайду хотоо алдаж, умар зүгт шилжсэн 1368-1388 оны үеийн Юань улсыг Умард Юань хэмээн нэрлэдэг билээ. Умард Юаний үе бол Нанхиад газар хэн ноёрхох нь хараахан тодорхой болоогүй, олон улсын байдал хэрхэн хувирахыг баттай хэлэхэд бэрх шилжилтийн чанартай үе байв. Умард Юань-Корёгийн харилцааг Конминъ вангийн үе (1352-1374), Ү вангийн үе (1374-1388) гэсэн 2 хэсэгт ангилан үзэж болно. Тус диссертацид Умард Юань-Корёгийн харилцааг судлан үзэж, Зүүн Азийн улс төрийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь тодотгохыг оролдсон юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0