Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гурвалсан пуццолан материал ашигласан урвалжих идэвхтэй нунтаг бетоны галд тэсвэртэй шинж чанарын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3861
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : урвалжих идэвхтэй нунтаг бетоны, гурвалсан пуццолан материал, шахалтын бат бэх, бичил бүтэц, арчилгааны төрөл, галд тэсвэртэй

Аннотаци

Урвалжих идэвхтэй нунтаг бетон нь хэт өндөр бат бэхтэй цементэн суурьтай нийлмэл материал бөгөөд барилгын салбарын бетон зуурмагийн цаашдын хөгжлийн нэг үе шат юм. Үүнийг ялгах гол шинж нь маш нарийн бичил бүтэцтэй, ус холбогчийн харьцаа багатай, кварцын нунтаг элс ашигласан цементийн холимог юм. Энгийн бүдүүн ширхэгтэй бетон зуурмагийн хольцийн оронд маш нарийн ширхэгтэй кварцын элс /0,15-0,4мм/ цемент гэх мэт олон төрлийн нунтаг бүтээгдэхүүн хэрэглэгддэг. Уламжлалт урвалжих идэвхтэй нунтаг бетононд агуулагдах цементийн хэмжээ нь 900-1000 кг/м3 хүртэл ашигласан байдаг. Нэмж хэлэхэд, хэт өндөр үнэтэй цахиурын тоосонцор урвалжих пуццолан эрдэс нэмэлтийг их хэмжээгээр хэрэглэгддэг. Цахиурын тоосонцор пуццолан эрдэс нэмэлтийг БНСУ-д үйлдвэрлэдэггүй, зөвхөн импортоор оруулж ирдэг. Урвалжих идэвхтэй нунтаг бетоны бэхжисэний дараах туйлын нягт нь
2.5-
3.0 тн/м3 болдог.
Энэхүү судалгаагаар урвалжих идэвхтэй нунтаг бетон(УИНБ)-ы эдийн засаг болон практик ач холбогдлыг үнэлэх зорилгоор гурвалсан пуццолан материал /цахиурын тоосонцор, төмөрлөгийн үйлдвэрийн шаарга, дэгдэмхий үнс/ ашиглаж механик болон бичил бүтцийн судалсан. Гурвалсан пуццолан материал ашигласан урвалжих идэвхтэй нунтаг бетоныг арчилгааны 20 хэмийн ус болон тасалгааны хуурай орчинд арчилж, 90 хэмийн халуун ус болон уураар арчлах гэсэн 4 аргыг хэрэглэсэн. Гурвалсан пуццолан материал /цахиурын тоосонцор, төмөрлөгийн үйлдвэрийн шаарга, дэгдэмхий үнс/-ыг цементийн жингийн 0-65% хүртэл хольсон. Гарган авсан гурвалсан пуццолан материал ашигласан урвалжих идэвхтэй нунтаг бетоны галд тэсвэртэй шинж чанарыг нь судалах зорилгоор шатаалтын температурыг (200°С, 400°С, 500°С, 600°С, 800°С, 1000°С) хэмд тус бүр 2 цагийн турш шатаасан. УИНБ-ны үлдэгдэл шахалтын бат бэх болон физик механик шинж чанарт дүн шинжилгээ хийж бичил бүтцийн судалгааг электрон микроскоп(FS-SEM), рентген дифракцын шинжилгээ(XRD), нүх сүвний тархалт(PSA), дулааны задралын шинжилгээ(TG-DTA) судалсан.
Судалгаанаас дараах үр дүн гарлаа.
1.Цахиурын тоосонцрыг SF25 хольцтой үлгэр төдийгүй гурвалсан пуццолан материал ашигласан урвалжих идэвхтэй нунтаг бетоны цементийн зарцуулалтыг 750 кг/м3 хүртэл багассан нь судалгаанаас гарсан үр дүнгээс тодорхой харагдаж байна.

2.Зөвхөн цахиурын тоосонцрыг агуулсан уламжилалт урвалжих идэвхтэй нунтаг бетонтой харьцуулахад гурвалсан пуццолан материал ашигласан урвалжих идэвхтэй нунтаг бетоны шахалтын бат бэх нь өссөн нь тодорхой байна.

3.SF25BS40 үлгэрийн 90 хэмийн халуун усан арчилгаанд 72 цагийн турш чийг дулаан боловсруулалт хийснээр гурвалсан пуццолан материал ашигласан урвалжих идэвхтэй нунтаг бетоны бат бэх нь 212МПа, гулзайлтын бат бэх нь 52МПа, хагарлын бат бэх нь 17МПа хүртэл өссөн нь ажиглагдаж байна.

4.Гурвалсан пуццолан материалтай урвалжих идэвхитэй нунтаг бетоны гулзайлтын бат бэх мэдэгдэхүйц нэмэгдэж байгаагаас харахад алслал урттай бүтээц эдлэлд ашиглах боломжтойг харж байна.

5.SF25BS30FA10 ба SF25BS20FA20 үлгэрийг нягт нь (20 хэмд 28 хоног усан орчинд) арчилсан уламжлалт урвалжих идэвхтэй нунтаг бетоноос доогуур үзүүлэлттэй
2.32тн/м3 ба
2.19тн/м3 байгаа нь ажиглагджээ. Гэсэн хэдий ч SF25BS30FA10 ба SF25BS20FA20 (20 хэмд 28 хоног усан орчинд) арчилсан уламжилалт урвалжих идэвхтэй нунтаг бетонтой харьцуулахад
2.38,
2.33% -иар ус шингээлт нь нэмэгдсэн.

6.SF25BS40 үлгэрийг 90 хэмийн халуун ус арчилгаанд арчлаад (4 хоногоор) дараа шатаахаас өмнөх шахалтын бат бэх 197МПа гарсан. Шатаалт хийсний дараа үлдэгдэл шахалтын бат бэх нь 200℃-д 216МПа, 400℃-д 270МПа-аар тус тус нэмэгджээ.

7.Дээрх шатаалтын температурт шахалтын бат бэх нэмэгдэж байгаа шалтгаан нь УИНБ-ны нийт нүх сүвний эзлэхүүнийг бууруулж C-S-H гель нь α-C2SH, tobermorite, jennite-ийн хувирч үлдэгдэл шахалтын бат бэхийг нэмэгдүүлсэн гэж дүгнэж байна.

8.Нүх сүвний бүтцийг судлах, FE-SEM ажиглалтын үр дүнгээс үзэхэд 400~800℃ нь RPC-ийн үлдэгдэл шахалтын бат бэх буурах температурын эгзгийн хэлбэлзэл гэж үзэж болно. Энэ нь RPC матрицын бичил бүтцийн өөрчлөлтөд нөлөөлсөныг гэрчилж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 353
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :