Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Метил (пиро)феофорбайд-А уламжлалт нэгдлүүдийг ашиглан фотодинамик эмчилгээний аргаар бактерийг устгах нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3888
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Нянгийн фотодинамик идэвхгүйжүүлэлт, Грам-сөрөг бактери, Грам-эерэг бактери, хлорин, арьсны шарх

Аннотаци

Фотодинамик эмчилгээ (ФДЭ) гэдэг нь тодорхой гэрлийн долгионы уртад идэвхжих эмийн бодис фотосенситайзерыг гэрлээр шарж идэвхжүүлснээр фотохимийн урвал явагдаж, түүний дүнд идэвхт үйлчлэгч бодис дан молекулт хүчилтөрөгч /1 О2/ бий болж эмгэгтөрүүлэгчдийг устгадаг эмчилгээний нэгэн шинэ арга юм. ФДЭ-г бактер, вирус, мөөгөнцөр, паразитын халдварын эсрэг ашиглаж болохыг судалгаагаар тогтоожээ. Бактери болон бусад нянгийн халдварыг ФДЭ-ээр устгах нь ердийн антибиотик эмчилгээнээс дасал болдоггүйгээрээ онцлог бөгөөд сенситайзеруудын фотодинамик идэвх нь тэдгээр нэгдлүүдийн химийн бүтцээс ихээхэн хамаарна.
Нянгийн эсрэг идэвхийг арьсны элдэв шарх, түлэгдэлтийг төлөөлүүлэн хүний цусны сийвэн болон ийлдэсний альбумин уургийн орчинд болон туршилтын хулгана дээр зохиомлоор шарх үүсгэн туршин сорив. Энэхүү судалгаагаар ароматик бус цагираг нэгдэл бүхий метил(пиро)феофорбайд-а уламжлалт нэгдлүүд нь S.aureus, S.epidermidis ба E.coli бичил биетнүүдийн эсрэг устгах идэвхтэй байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 259
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД