Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эс нэвтрэгч пептид холбосон метотрексатын имикюмодоор үүсгэгдсэн хайрст үлд ѳвчнийг эмчлэх үйлдэл Эс нэвтрэгч пептид холбосон метотрексатын имикюмодоор үүсгэгдсэн хайрст үлд ѳвчнийг эмчлэх үйлдэл



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3422
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Хайрст үлд, метотрексат, эс нэвтлэгч пептид

Аннотаци

Уухаар хэрэглэдэг метотрексат (МТX) нь хайрст үлд ѳвчний эмчилгээний үр дүнтэй аруудын нэг байсаар эдүгээ 50 гарган жил ѳнгѳрѳѳд байгаа юм. Гэсэн хэдийч уг эмийн гаж нѳлѳѳ болох миелойд эсийн үржил дарангуйлах, хоол боловсруулах замын цочрол, бѳѳр, элэг хордуулах болон уушиг хатууруулах үйлдэлүүд нь эмч нарыг уг эмийн жорыг удаан хугацаагаар бичихээс татгалзахад хүргэдэг. Энэхүү гаж нѳлѳѳг нь эмийн бодисыг ѳндѳр үр дүнтэй зѳѳвѳрлѳгч тогтолцоо ашиглан хэсэг газарт түрхэж хэрэглэснээр бууруулж болох юм. Энэхүү судалгааны зорилго нь эс нэвтрэгч пептид буюу уураг зѳѳвѳрлѳгч домейн (УЗД) холбосон MTX-ын эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг имикюмодоор үүсгэгдсэн хайрст үлд ѳвчний BALB/c хулганы загвар дээр үнэлэхэд оршино. Судалгааны үр дүн: Эс нэвтрэгч метотексатыг имикюмодоор үүсгэгдсэн хайрст үлд ѳвчний эмчилгээнд түрхэн хэрэглэхэд уг ѳвчнийг идгэрүүлж байна. Нийлбэр PASI оноо 1% УЗД-MTX хэрэглэсэн хулгануудад хамгийн бага (
5.35
0.29) түүний дараа хэвлийд MTX-тарьсан хулганууд (
6.151.22),
0.1% УЗД-MTX түрхсэн хулганууд (
7.05
0.57) болон имикюмод дангаар нь түрхсэн хулганууд (
8.15
0.58) гэх мэт ѳгсѳх дарааллаар сайжирсан нь тогтоогдлоо. Имикюмод түрхсэн хулганы арьсанд ихээр хуримтлагдсан дархлааны эсүүд болох ѳнгѳн хѳрсний MHC-II+ эсүүд болон дермийн MHC-II+, CD11c+, CD4+ мѳн IL-17A ялгаруулдаг δ TCR+ эсүүд нь эс нэвтрэгч МТX болон хэвлийн хѳндийд тарьсан MTX-ээр эргэн хэвийн хэвжээнд орсон байна. Түүнээс гадна арьсанд байх түвшин нь нэмэгдсэн IL-17A, IL-23 болон IL-22-ийн хэмжээ нь эс нэвтрэгч-МТX болон хэвлийн хѳндийд тарьсан MTX-ээр мѳн буурч байсан. Хэвлийн хѳндийд тарьсан MTX нь элэг, бѳѳр хордуулах болон миелоид эсүүдийг цѳѳрүүлэх гаж нѳлѳѳ үзүүлж байсан бол эс нэвтрэгч MTX нь хэвлийд тарьсан MTX шиг ямар нэг хортой үйлдэл үзүүлээгүй. Дүгнэлт: Хэсэг газарт түрхэж хэрэглэсэн эс нэвтрэгч MTX нь имикюмодоор үүсгэгдсэн хайрст үлд ѳвчнийг эмчилж байгаа ба дархлаа дарангуйлах тогтолцооны нѳлѳѳ байхгүй болон хортой гаж нѳлѳѳ үзүүлэхгүй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 79
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :