Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол орны төрөл бүрийн хөрсөн дэх хүчиллэг орчны актинобактерийн зүйлийн бүрдлийг цэвэр өсгөврийн болон өсгөврийн бус өргөөр тодорхойлж, тэдгээрийн биологийн идэвхийг тодорхойлох юм. Хүчиллэг орчинд (pH
4.5) өсгөвөрлөсөн актинобактери 1 гр хөрсөнд ойролцоогоор 7 x 103 ~
6.3 x 106 CFUs/g soil байсан. 350 орчим актинобактерийн цэвэр өсгөврийг ялган гаргаж авсан ба морфологи, фенотип, биохимийн холбогдох судалгаа шинжилгээнүүд тус тус хийгдсэн. Дараагийн шатанд зүйлийн бүрдлийг тодорхойлохдоо Box-PCR болон 16S rRNA секвенсингийг ашигласан. Сонгогдсон 166 цэвэр өсгөврийн 16S rRNA секвенсинг хийсэн ба актинобактериуд нь филогенетикийн хувьд 5 тустай бүлэгт хуваагдсан, үүнд актинобактерийн Streptomyces, Amycolatopsis, Streptacidophilus, Micrococcus болон Nocardia төрлүүд багтсан. Streptomyces-ийн төрөл нь Монгол орны хөрсөнд хамгийн их тархсан хүчиллэг орчны актинобактери байв.
Хөрсний актинобактерийг өсгөврийн бус аргаар буюу Denaturing Gradient Gel Electrophoresis (DGGE) аргыг ашиглан тодорхойлоход хөрсөнд буй үндсэн актинобактерийн төрлүүд нь Rhodococcus, Streptomyces болон Gordonia байсан.
Amycolatopsis төрлийн 2 цэвэр өсгөвөр нь ХАА-д ихээхэн хор хөнөөл учруулдаг хэд хэдэн мөөгөнцрүүдийн эсрэг биологийн тус тус өндөр идэвхийг үзүүлсэн.
Монгол орны Налайхын уурхайн хөрснөөс ялган авсан актинобактериудын цэвэр өсгөврүүдээс 2-2T болон 2-5T нь шинэ зүйлийн актинобактери болохыг тодорхойлов. Биохимийн болон фенотипийн бүхий л шинж чанараараа өөрийн Amycolatopsis төрлийн бусад зүйлээс эрс ялгаатай болох нь холбогдох туршилтуудаар баталгаажсан тул Amycolatopsis mongoliensis sp. nov. (type strain 2-2T = KCTC 296945T = JCM 30462T) болон Amycolatopsis acidophilus (type strain 2-5T=KCTC 39523T) гэсэн 2 шинэ зүйлийн актинобактерийг шинээр Amycolatopsis төрөлд тодорхойлов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0