Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төв Монголын доройтсон элсэрхэг хөрс бүхий бүс нутагт, цөлжилттэй тэмцэх, ойн нөхөн сэргээлт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3939
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Гумины бордоо; бичил уур амьсгалын хамаарал; ойн нөхөн сэргээлт; харьцангуй өсөлтийн эрчим; хөрсний химийн шинж чанар; хамгаалалтын ойн зурвас, салхины эрчим

Аннотаци

Цөлжилт нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас байгаль, түүнийг хүрээлэн буй экосистем өөрөө нөхөн сэргэх чадавхгүй болж, хөрсний бүтээмжит чанар буурах үйл явц юм. Өнөөдөр цөлжилт нь байгаль, нийгэм, эдийн засгийн олон талт асуудлыг хөндсөн дэлхий дахины эмзэг асуудлуудын нэг болоод байна. Энэхүү бүтээлд цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархай дахь Цөлжилттэй тэмцэх туршилт судалгааны төвд, 2010-2017 онуудад хийж гүйцэтгэсэн ойжуулалтын туршилт, судалгааны ажлын үр дүнг танилцуулав. Тус ажлын давуу тал нь, ойжуулалтын ажлыг олон улсад хэрэглэгдэж буй шинэлэг аргазүйгээр, бодит ажлын үр дүнг тулгуурлан олон жилийн мониторинг судалгаа явуулж, экологийн бусад хүчин зүйлүүдтэй харьцуулан дүгнэсэнд оршино. Судалгааны ажлын хүрээнд модлог ургамлын өсөлт хөгжилт болон бичил уур амьсгалын харилцан хамаарал, гумины бордооны нөлөөлөл, ойн зурвас байгуулах бүтэц болон салхины хурдыг сааруулах нөлөөллийг тооцон, үр дүнг нь гадаадын болон дотоодын судлаачдын бүтээлүүдтэй харьцуулан хэлэлцүүлсэн болно. Энэхүү судалгааны ажлын үр дүнд тулгуурлан адил экологийн орчин нөхцөлтэй бүс нутагт ойжуулах замаар элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой юм. Цаашид туршилтын ажлыг үргэлжлүүлэн, экологийн өөр өөр бүс нутгуудад харьцуулан судалгаа хийж гүйцэтгэх нь зүйтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 702
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД