Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эртний ДНХ Дээжинд Молекулын Судалгааг Сайжруулсан байдал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3669
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : шүүх эмнэлгийн шинжилгээ, пгу дарангуйлагч зүйлс, эвдэрсэн, бага хэмжээтэй днх, днх полимераза эсгэг, проб суурилсан бодит хугацааны пгу

Аннотаци

Шүүх эмнэлгийн судалгаанд их хэмжээгээр эвдэрч,муудсан ДНХ-д шинжилгээ хийх нь элбэг тохиолддог. ДНХ-ийн хэмжээ бага учир ПГУ зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч ДНХ-ийн хэмжээ бага, маш их эвдэрсэн мөн ПГУ-ыг дарангуйлагч зүйлстэй холилдсон зэргээс шалтгаалж ПГУ тэр бүр амжилттай байдаггүй. ПГУ-ын дарангуйлагч хүчин зүйлсүүд нь эвдэрсэн болон бага хэмжээний ДНХ-ийн дээжинд сөргөөр нөлөөлдөг. ПГУ амжилттай байх гол үндэс нь эдгээр дарангуйлагч хүчин зүйлсийг зайлуулан ДНХ-г цэврээр ялгах аргыг сайжируулах явдал юм. Энэхүү судалгаагаар 202 эртний ДНХ (aDNA) дээжийг Солонгос, Монгол, Узбекстан улсуудаас цуглуулсан байна.
1-р бүлэгт эртний ДНХ ялгах шинэчилсэн аргыг танилцуулсан. 2-р бүлэгт ПГУ явуулахад дарангуйлах хүчин зүйлд хамгийн сайн тэсвэртэй ДНХ полимераза эсгэгийг тодорхойлсон байна. Өөр өөр ДНХ полимераза эсгэгт туршилт хийхдээ SYBR green ашиглан бодит хугацааны ПГУ-аар хийж гүйцэтгэсэн. 3-р бүлэгт, өөр өөр ДНХ полимераза эсгэгийг ашиглан STR анализ хийсэн. 4-р бүлэгт, бид анх удаагаа арьсны өнгөний фенотипд нөлөөлөх дан нуклеотидын полиморфизмийг тогтооход ДНХ секвенцийн арга ашиглалгүй проб суурилсан бодит хугацааны ПГУ ашиглан амжилттай хийж гүйцэтгэсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 287
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :