Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уурхайн ашиглалтын үеийн хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2945
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Гүний усны бохирдол, Цөлжилт, Уурхайн хүчиллэг урсац, Уурхайн нөлөөлөл, Бохирдлын индекс, Бохирдуулагч эх үүсвэр, Хаягдал хадгалах байгууламжийн нөлөөлөл

Аннотаци

Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр өндөр байдаг хэдий ч байгаль орчин, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөлөл түүнээс ч өндөр байх талтай. бусад удсын адил Монголын уул уурхайн салбарын хурдан хөгжил байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж байна. Хэдийгээр байгаль орчныг хамгаалах, нөлөөллийг үнэлэх хэд хэдэн хууль, журмууд батлагдсан ч нөхцөл байдал сайжрахгүй байна. Диссертацийн ажлын судалгааг Монгол улсын металлын /Эрдэнэтийн зэс-молибдений уурхай/ болон металлын бус /Шивэ овоо нүүрсний ил уурхай/ уурхайн ашиглалт нь хүрээлэн буй орчин хөрс, усны бохирдолтонд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх, уурхайн ашиглалтын үеийн мониторингийн загварчлал боловсруулахад зорилготой. Дээрх 2 уурхай нь төрийн өмчит бөгөөд монгол улсдаа үйлдвэрлэлийн хэмжэгээрээ тэргүүлэх чиглэлийн сүүлийн 20-33 жил олборлолт явуулж буй уурхайнууд юм.
Усны дээжүүдийг уурхайн орчмын гүний ус, гадаргын ус, ус зайлуулах цооног, уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн ундны усны эх үүсвэрээс, хөрсний дээжийг олборлолтын түвшин, завсрын хөрс, хаягдлын овоолго, уурхай орчмын өнгөн хөрс, голын ёроолын чулуулгаас авсан болно. Дээжүүдэд агуулагдах химийн элементийн шинжилгээ хийж, үр дүнг нь олон улсын болон үндэсний ус, хөрсний чанарын стандарттай харьцуулсан судалгаа хийснээс гадна бохирдлын үнэлгээг статистикийн олон хувьсагчит болон хөрсний бохирдлын индексүүдийн шинжилгээгээр үнэлсэн.
Судалгааны үр дүнгээр Шивээ-Овоо нүүрсний ил уурхайн олборлох үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчны хөрс, усанд илэрхий сөрөг нөлөө байхгүй байгаа ба ойр орчмын гүний усны магни, төмөр, фторын агуулга стандартаас өндөр байгаа ба энэ нь тухайн бүс нутгийн геологи болон гидрогеологийн тогтоцоос хамаарч байгаа нь ажиглагдсан. Хөрсний ширхэглэлийн шинжилгээгээр элсэрхэг ширхэгшил давамгай байгаа нь цаашид цөлжилтийн процесс идэвхжих хандлагатай байна. Эрдэнэтийн уурхай орчмын гүний болон гадаргын усны кальц, магни, хүнцэлийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс их, голын ёроолын хурдас болон ойр орчмын гүний болон гадаргын ус, хөрсний бохирдлын эх үүсвэр болж байх магадлал өндөр байгааг харуулж байна. Уурхайн олборлолт нь ус болон хөрсөнд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд эргээд байгалийн анхны онгон төрхөндөө хэзээ ч буцаж ордоггүй. Уурхайн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлээ, аргачлал, байгаль орчны байнгын мониторинг, төслийг эхлэхээс өмнө хийгдэх ёстой суурь судалгаагүйгээр байгаль орчинд үзүүлэх үнэлгээг зөв хийх боломжгүй юм. Иймээс цаашид уурхайн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх нарийвчилсан арга зүй, журам, суурь стандартуудыг сайжруулан боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн байгаль орчны талаарх хууль журмыг биелүүлэхэд үнэлгээний тайланг хянадаг систем сайн тогтолцоотой байх ёстой. Уурхайн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, тэдгээрийг бууруулж буй арга хэмжээний талаар орон нутгийн оршин суугчдад мэдээлэл өгөх, тэднийг шийдвэр гаргахад оролцуулж байх талаар хуульчилж өгөх нь чухал юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 329
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :