Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Усанд дисперс үүсгэдэг графен бэлтгэх ашиглах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3898
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : графен, полимер, суферкапазитор

Аннотаци

Графен нь маш нимгэн хуудас бүхий өндөр гадаргуугын идэвхи, өндө цахилгаан болон механик гэсэн онцгой шинж чанар бүхий шинэ төрлийн нано материал юм. Эдгээр шинж чанарууд нь графенийг маш чухал ач холбогдол бүхий материал болгоод зогсохгүй олон талын хэрэглээтэй болгож байдаг жишээлбэл мэдрэгч, шингээгч, копозит материал, энерги хадгалагч мөнтүүнчлэн био технологид. Гэсэн хэдий боловч графен нь гидрофобик шинж чанартай учираас хэрэглээнд нэвтрэхэд хязгаарлагдмал байдаг. Иймд графенийг модификаци хийж шинж чанарыг өөрчлө нь ашиглалтыг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм.
Дээрээс-Доош аргаар графенийг графит /бал чулуунаас/-аас бэлтгэх арга нь эдийн засгийн хувьд хямд, энгийн химийн бодис урвалж хэрэглэдэг төдийгүй их хэмжээгээр графен оксид, графен бэлтгэх чухал аргад орно.
Жишээлбэл графитын оксидын дулааны салалтын арга нь масс хэмжээ бүхий графен бэлтгэх боломжтой.
Энэхүү арга нь өндөр, огцом дулааны нөлөөгөөр графиты оксид дахь хүчилтөрөгч агуулсан бүлгүүд даралтат хий үүсгэн /ихэвчлэн СО2/ графит оксидын хуудас болгоны дундуур нэвтрэн графений хуудас үүсгэдэг. Аргын давуу талууд нь масс үйлдвэрлэл, хурдан хугацаанд, эдийн засаг болоод байгаль орчинд ээлтэй байдаг учир нь нэмэлт уусгагч ашиглагдахгүй. Уг аргаар гаргаж авсан графен нь хэдий өндөр дулаанаар үүссэн боловч хүчилтөрөгч
агуулсан функционал групуудыг агуулсан байдаг нь олон төрлийн органик уусгагчиддад ямар нэг нэмэгдэл болон өөрчлөлтгүй дисферс үүсгэх чадвартай байдаг. Эдгээр хүчилтөрөгч агуулсан функциональ групууд нь графений цаашдын модификац болон функциональжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Модификацын урвалд хүчилтөрөгч агуулсан бүлгүүдээс графений идэвхит тал болох эфоксидын груп нь бусад функциональ групуудтэй урвалд
орно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 360
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :