Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Энерги хадгалах болон Байгаль орчныг хамгаалах зориулалтаар Монголын антрацитаас идэвхижүүлсэн нүүрс гарган авах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3490
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : химийн идэвхижүүлэлт, антрацитаас гарган авсан идэвхижүүлсэн нүүрс, нүүрсэн монолитууд, метаны шингээлт, сүвэрхэг шинж чанар, шингээгдсэн байгалийн хийн хадгалалт

Аннотаци

Монголын антрацит (MRA) болон натри эсвэл калийн гидроксидыг янз бүрийн харьцаагаар (MRA/ NaOH) хольж химийн идэвхижүүлэх аргаар өндөр сүвэрхэг чанар бүхий идэвхижүүлсэн нүүрсийг (ACs) гарган авсан. Гарган авсан идэвхижүүлсэн нүүрсний гадаргуугийн талбай болон нийт сүвэрхэгийн эзлэхүүн 1000-2700 м2/г ба 0,55-1,61 см3/г тус тус байв. Антрацитаас гарган авсан идэвхижүүлсэн нүүрсийг метан шингээх зорилгоор барьцалдуулагч болох карбоксиметил целлюлоз ашиглан янз бүрийн даралтын дор нүүрсэн монолитуудыг бэлтгэсэн. Монолитуудын хувийн гадаргуугийн талбай, сүвийн эзлэхүүн, сүвийн хувиарлалт, болоэ шингээлтийн энергийн хувиарлалтыг азотын шингээлт/салгалт-ын аргаар судалж тодорхойлсон. Монолитод метан шингээх туршилтыг изотерм нөхцөлд болон
3.5 МПа орчим даралтад эзлэхүүний шингээлтийн аппаратад хийж гүйцэтгэсэн. Шингээлтийн дүнгүүд нь нүүрсэн монолитийн гадаргуугийн талбай ихсэхэд метаны шингээлтийн (жингийн) багтаамж нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл метөны хамгийн их эзлэхүүний шингээлт 162 V/V (293 K ба
3.5 МПа нөхцөлд) байсан ба энэ дээж (PMAC1/2-3-65) нь бусад монолитуудтай харьцуулахад бага гадаргуугийн талбайтай ба нягт ихтэй байсан. Энэ дүн шингээлтийн гадаргуугийн талбай хийн шингээлтийн хувьд, ялангуяа метаны шингээлтэд үргэлж гол нөлөөлөгч хүчин зүйл биш юм гэдгийг баталсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 278
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :