Цахилгаан Эсэргүүцлийн Томограф (ЦЭТ) нь биеийн дотоод цахигаан эсэргүүцэл эсвэл цахлгаан багтаамжийн өөрчлөлтийг тухайн биеийн гадаргуу дээр байрлуулсан цахилгаан хэмжилтийн мэдрэгчүүдийн мэдээллээр гарган илэрхийлдэг эмнэлгийн оношилгооны нэгэн техник. ЦЭТ нь урвуу бодлого гэж нэрлэгдэх асуудлуудын хүрээний хамгийн хүнд бодлогын нэг, учир нь шийдийг олох процесс дахь хэмжилтийн бүрэн бус өгөгдөлт, шугаман бус байдаг. Иймээс шийдийг өгөгдлийн хязгаарлагдмал байдалд оновчтой олох асуудал ЦЭТ-т хамгийн чухал нь юм.
Бид мужийн хүрээ болох хавтгайд олон тооны торон зангилаа байдлаар байрлуулсан хүчдэл мэдрэгч электоруудын хүчдэлийн өгөгдлөөр ЦЭТ оношилгооны шинэ аргыг боловсруулсан. Цахилгаан гүйдэл өгөх электорууд нь гадаргууд байрласан хүчдэл хэмжигч электродуудтай дотоод цахилгаан гүйдлийг параллель байдлаар өгөхөөр байрлана. Шийдийн алгоритм нь хэмжигдсэн хүчдэл болон цахилгаан гүйдлийн харилцан хамаарлын хууль болох тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлээр тодорхойлогдох Омийн хуулинд тулгуурлана. Бид хоёр хос электоруудыг судлаж буй обектын хил дээр чингэхдээ хос бүх өөрийн цахилгаан урсгалыг хүчдэл хэмжигч электоруудын доогуур өөр хоорондоо огтлолцсон байхаар байрлуулна. Эсэргүүцлийн маш жижиг өөрчлөлтийн хэмжилтийн өгөгдлийн анализ нь шийдийн проекц аргаруу хөтлөх ба түүний учир шалтгаан болно.
Тоон тооцоолол нь дэмшүүлж буй арга судалгааны судлаж буй обектын гадаргуугийн доод түүнтэй ойр хэсгийн цахилгаан эсэргүүцлийн дүрслэлийн зургийн өндөр нягтаршилтай гарган авах боломжтойг үзүүлсэн. Гарган авсан хүчдэл гүйдлийн дүрэмд тулгуурлан хүчдэл хэмжигч электродны доорх лосал мужийн эсэргүүцлийн өөрчлөлтний зургийг гарган авсан. Бид шинэ шийдийн байгуулалтын алгоритмыг гаргаж түүний симуляцийн үр дүнг хугацааны болон давтамжийн зөрүүтэй хэмжилтүүд дээрх эсэргүүцлийн оношилгооны зураглалыг гарган авсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0