Металлын оксидод электронууд хоорондоо хүчтэй корреляцитай бөгөөд эдгээр материал нь орбитал, цэнэг, спин эрэмблэх гэх мэт шинэ үзэгдлүүдийг харуулдаг. Тэдний дунд LaMnO3 хамгийн их анхаарал татдаг Яагаад гэвэл хамтын өдөөлт орбитал эрэмлэх үзэгдлээс үүдэлтэй. Энэ ажил нь дараах хэсгээс бүтнэ. Нэгдүгээрт, LaMnO3-ийн ерөнхий физик шинж чанар, судалгааны асуудлууд товч танилцуулав. Дараа нь LaMnO3-ийн өдөөн судлах загварчлах энгийн загварыг нэвтрүүлсэн бөгөөд шугаман оптик дамжуулалт үүссэн. Фонон-Орбитоны хосолсон системийн хугацаанаас хамаарсан оптик дамжуулалтыг тооцоолсон. Гуравдугаарт, LaMnO3 систем дэх оптик анисотропи болон хамтын өдөөлтийг таамаглаж байсан туршилтыг LaMnO3/SrTiO3 нимгэн илтэс дээр өдөөн судлах аргаар судалсан. Хэдий тийм ч системтэй туршилт ба онолын судалгаанаас үл хамааран уламжлалт өдөөн судлах спектроскопийн техник хязгаарлалттай болохыг тогтоожээ. Тиймээс илүү нарийвчилсан туршилтын арга шаардлагатай байсан. Эцэст нь, дэвшилтэд өдөөн судлах аргыг санал болгосон. Онолын судалгаагаар дэвшилтэт өдөөн судлах техник нь дохионы спектрийн нягтралыг сайжруулах боломжтой бөгөөд энэ нь төвөгтэй хэлбэлзлийн дохионоос орбитал долгионыг ялгах боломжийг олгодог.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0