Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Солонгос хүн орхоодойн мевалонат замын сесквитерпен синтаз болон глюкозилтрансфераз генүүдийг ялгаж тодорхойлсон нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3203
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : хүн орхоодой, сапонин, мевалоны зам, сесквитерпен синтаз, глюкозилтрансфераз, стресс, трансген, экспресс идэвх нэмэгдэх

Аннотаци

Мевалоны (изопреноидын) зам нь эукариот дээд организмууд болон зарим бактерит явагддаг чухал метаболизмийн замуудын нэг юм. Энэхүү зам нь маш чухал бөгөөд диметилаллил пирофосфат (DMAPP), изопентенил пирофосфат (IPP)-аас гаралтай терпенүүдийн нийлэгжилт явагддаг. Сесквитерпен нь терпений нэгдлийн гишүүн ба 3 изопрений нэгжээс бүрдсэн 15 нүүрстөрөгчийн атом бүхий нэгдэл юм. Тэдгээр нь цитозолд явагддаг мевалоны замд прекурсор фарнезилпирофосфатаас сесквитерпен синтаз (STS) генийн үйлчлэлээр үүсдэг. Үүнтэй адил, тритерпен нь маш том групп нэгдэлд хамаарах ба хэд хэдэн хүчилтөрөгчийн молекул агуулсан 30 нүүрстөрөгчийн атом бүхий дөрөв юмуу таван цагирагт нэгдэл юм. Жинсенозид нь тритерпений сапонины нэг жишээ ба глюкозилтрансфераза (GT) генээр нийлэгждэг. GT нь ургамалд байх маш том бүлэг генүүдийн төлөөлөл бөгөөд нэг болон хэд хэдэн идэвхжсэн сахарын бүлгийг ургамлын молекулд шилжүүлснээр глюкозжох процесс явагддаг. Солонгос хүн орхоодойн EST сангаас нийт 704 ГТ дарааллын хэсгийг илрүүлсэн нь ургамлын хоёрдогч метаболитын нийлэгжилттэй холбоотой байх боломжтойг тогтоов. Эдгээрээс тритерпений нийлэгжилттэй холбоотой 12 UDP-GT-г сонгож амин хүчлийн дараалал дээр үндэслэн ангилахад УГТ-ийн 6 группын 8 овогт хуваагдаж байлаа. Энэхүү диссертацид Солонгос хүн орхоодойгоос сесквитерпен синтаз (PgSTS) болон 2 өөр глюкозилтрансфераза (PgUGT1, PgUGT2) генүүдийн бүтэн кДНХ-г ялган авч үйл ажиллагааг тогтоосон. PgSTS генийн кДНХ нь 1706 bp урттай байсан ба 568 амин хүчлийг кодолдог, уураг нь 65,5 кДа жинтэй байв. Харин PgUGT1 болон PgUGT2 генүүдийн кДНХ нь 1430, 1427 bp урттай басан ба 476, 475 амин хүчлийг тус тус кодолж байв. PgSTS, PgUGT1, PgUGT2 генүүд нь абсцизийн хүчил, салицилын хүчил, метил жасмонат зэрэг янз бүрийн стресс нөлөөллийн эсрэг ялгаатай үр дүн үзүүлж байлаа. Мөн хүн орхоодойн цухуйцийг салицилын хүчил, метил жасмонатаар үйлчилсэн үеийн моно- болон сесквитерпений агууламжийг тогтоов. PgSTS, PgUGT1, PgUGT2 генүүдийг шилжүүлсэн Arabidopsis ургамалд генийн экспресс болон терпений агууламж нэмэгдэж байсан ба салицилын хүчил, метил жасмонат зэрэг абиотик болон Pseudomonas биотик стрессүүдийн эсрэг өндөр идэвх үзүүлж байв. Эдгээр үр дүнгүүдээс дүгнэн үзэхэд хүн орхоодойн мевалоны замын PgSTS, PgUGT1, PgUGT2 генүүд нь хүрээлэн буй орчны стресс нөлөөллийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 281
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :