Орчны хорт бодис 2,3,7,8-Дөрвөнхлортдибензо-п-диоксин нь олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг. Олон улсын хавдар судлалын судалгааны төвөөс 2,3,7,8-дөрвөнхлортдибензо-п-диоксин нь хүнд хавдар үүсгэгч карсиногений нэг төрөл юм. 2,3,7,8-Дөрвөнхлортдибензо-п-диоксины хортой нөлөөлөл нь арил гидронүүрстөрөгчийн рецепторын тусламжтайгаар явагдаг. Олон төрлийн хавдрын шугаман эсийг 2,3,7,8-Дөрвөнхлортдибензо-п-диоксиныг агуулсан тэжээлт орчинд 2-3 өдрийн турш өсгөвөрлөсөн. Өсгөвөрлөсөний дараа эсийн нуклейн хүчлийг ялган авч генийн экспрессийг тодорхойлов. Бусад генүүдтэй харьцуулахад ABCG2 генийн экспресс нь харьцангуй өндөр байлаа. ABCG2 генийн экспресс өндөртэй хавдрын эс нь цисплатины химийн эмчилгээний явцад цисплатинд тэсвэртэй болох нь судалгаагаар тогтоогдов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0