Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шилжилтийн эдийн засагтай улс орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шийдвэрлэгч хүчин зүйлийн судалгаа- Монгол улс болон Төв Азийн таван улс орны хүрээнд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3410
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Монгол, шилжилтийн эдийн засаг, төв азийн 5 улс, Тусгаар улсуудын хамтийн нөхөрлөл-\ТУХН\, ГШХО, Вектор алдаа залруулах загвар

Аннотаци

Өнөөдөр аж үйлдвэржилтийн түвшин багатай хөгжиж буй орнууд гэлтгүй өндөр хөгжилтэй улс орнууд хүртэл улс орныхоо эдийн засгийн хөгжил болон бизнесийн орчныг сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг олон төрлийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зориж байна.
Дэлхийн улс орнуудыг хөгжингүй болон хөгжиж буй, мөн шилжилтийн эдийн засгийн улс орнууд гэж ангилж болох бөгөөд шилжилтийн эдийн засгийн улс орнууд нь социалист эдийн засгийн тогтолцоог олон арван жилийн турш хадгалж ирсэн бөгөөд эдийн засагт нөлөөлөх үзүүлэлтээрээ бусад улс оронтойхарьцуулах хэмжээний өндөр үзүүлэлттэй байна. Үүнээс гадна, шилжилтийн эдийн засагтай эдгээр улс оронруу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиг хандлагын хэлбэр ч маш чухал хүчин зүйлыг агуулсан байна.
Ийм учраас, дэлхийн томоохон эдийн засагтай улс оруудын анхаарлыг ихэд татсан Евразийн төв хэсэгт байрлах газрын тос, байгалийн хий, эрчим хүчээр баялаг Казахстан, Узбекистан Киргиз, Тажикистан, Туркменистан улс орнууд болон нүүрс, алт, зэс, гэх зэрэг байгалийн ашигт малтмалын нөөцөөр баялаг Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шийдвэрлэгч хүчин зүйлүүдийг тоон шинжилгээ болон статистик тооцооллын аргаар шинжилгээ хийж, таамаглал прогноз гарган харьцуулсан шинжилгээ хийсэн судлагаа нь тус эрдэмийн ажлын зорилго юм.
Тус эрдэмийн ажил нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөх хүчин зүйлийг, эдийн засгийг тодорхойлогч хүчин зүйл болон улс төрийн аюулгүй байдлыг тодорхойлогч хүчин зүйлд ангилсан бөгөөд 1993 оноос 2013 он хүртэлх сүүлийн 21 жилийн турш эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж буй Монгол улс болон Төв Азийн таван улс болох Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменистан гэсэн зургаан улсыг сонгон тоон шинжилгээ болон статистик тооцооллын арга дээр тулгуурлан дүн шинжилгээ хийсэн.
Тус эрдэмийн ажил болох Монгол болон Төв Азийн таван улс орны гадаадын шууд хөрөнгө оруулалтанд нөлөөлөх ДНБ, нийт хөрөнгийн хуримтлал, цалин хөлс, ажиллах хүч, гадаад худалдаа, дэд бүтэц, байгалийн нөөц баялаг болон улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлсэн хүчин зүйлүүдийг вектор алдаа залруулах загвар( Vector Error Correction Model: VECM)-ын аргаар тооцоолон судалгааны ажлын үр дүн болон дүгнэлтийг дараах байлдаар танилцуулж, санал зөвлөмжүүдийг гаргасан.
Судалгааны үр дүнд: нийт хөрөнгийн хуримтлал, ажиллах хүч, улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлсэн хүчин зүйлүүд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрчимтэй татахад гол шийдвэрлэгч хүчин зүйлүүд болох нь тогтоогдсон ба ДНБ, цалин хөлс, гадаад худалдаа, дэд бүтэц, байгалийн нөөц баялагт чиглэсэн хүчин зүйлүүдэд цаашид гол анхааралаа хандуулсанаар Монгол болон Төв Азийн таван улс орны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг ихэсгэж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, шинэ технологийн болон ур чадвар, мэдлэгийн хүрээнд ахиц гарах, дотоодын үнийн өсөлтийг тогтвортой барих гэх зэрэг олон зүйлд үр дүнгээ өгөх нь харагдаж байна. Үүнээс гадна, Монгол улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогыг улам боловсронгуй болгох, үр ашигтайгаар чиглүүлэх нь нэн чухал юм. Жишээ нь: Хятад, Энэтхэг нь дэлхийд хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэхүү давуу талаа ашиглан гадаадын шууд хөрөнгө оруулалтад оновчтой шийдэл гаргасанаар эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлээд зогсохгүй гадаад худалдаа, үйлдвэрлэл, ажилгүйдэл зэрэг бусад салбарт ч мөн адил жигд үр дүнгээ өгч байгааг дурьдаж байна. Иймээс бусад улс орны гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх бодлого туршлага, суурь судалгааг судлан, тохиромжтой аргачлалыг цаашдын бодлогодоо тусган хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Эцэст нь, Монгол улс болон Төв Азийн бүс нутгийн хүрээнд байгалийн баялаг, ашигт малтмалд тулгуурласан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй бөгөөд төр болон ГШХО-ыг хэрэгжүүлэх газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчинд оновчтой бодлого, стратегийг тусган хэрэгжүүлэх нь олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлээд зогсохгүй улс орны эдийн засгийг макро болон микро түвшинд дэмжих зэрэг нааштай үр дүнд хүрэх нь харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 383
Сүүлийн сард 23
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :