Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Протон солилцооны мембран бүхий түлшний элементийн катализаторын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3602
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : катализатор, нанотехнологи, устөрөгч, хий, мембран

Аннотаци

1.4 нм диаметр бүхий дидесантиолоор тогтворжуулсан алтны нано хэсгүүдийг толуолын уусмалд бэлтгэв. Уг уусмал руу карбон блак нэмэх замаар жижиг хэсгийг карбон блак дээр суулгасан болно. Карбон блак дээр суулгасан алтны нано хэсгүүдийн гадаргуугаас тогтворжуулагч болох додесантиолыг 2 аргаар зайлуулав.
- Уламжлалт дулааны боловсруулалтын арга (300 оC)
- Тасалгааны температурт H2O2-ийн орчинд UV туяагаар
Тогтворжуулагчыг зайлуулах аргаас хамаарч Au нано хэсгийн хэмжээ нь 4 ба 2 нм байв. Тогтворжуулагчыг зайлуулсаны дараа Au нано хэсгийг Pt хучилтанд оруулах замаар катализатор бэлгэж каталитик идэвхийг электрохимийн аргаар, катализаторын бүтэцийг TEM, XRD, XPS зэрэг багажуудаар тодорхойлов. Au нано хэсгийн хэмжээнээс хамаарч бэлтгэсэн катализаторын шинж чанар өөрчлөгдөж байсан бөгөөд 2нм жижиг хэмжээтэй алтны хувьд атом хоорондын зайн хэмжээ багассаны улмаас электрон үүлний нягтаршилт ихэсэж d-band-center дээш шилжсэний улмаас катализаторын идэвх нэмэгдэж байсан бол 4нм жижиг хэмжээтэй алтны хувьд эсрэг зүй тогтол ажиглагдахыг туршилтаар тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 223
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :