Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Усанд уусдаг шинэ фотосинтетик бодис ба түүний алтны нано бөөмтэй холбосон нэгдлийн синтез ба фотодинамик идэвх



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3664
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Фотодинамик эмчилгээ, фототермал эмчилгээ, усанд уусдаг фотосинтетик бодис, алтны нано бодис холбосон нэгдэл, пурпурин-18, катионы хлорин

Аннотаци

Фотодинамк эмчилгээний (PDT) үндэс нь фотосинтетик бодис (PS) хавдарт хуримтлан, тохирох долгионы урттай гэрлээр үйлчлэхэд идэвхтэй хүчилтөрөгч (ROS атом байдалтай хүчилтөрөгч) үүсч хавдарыг устгана. Ихэнх фотосинтетик бодисын (PS) молекулууд гидрофобик ба усан орчинд амархан бөөгнөрч, эмчилгээний хэрэглээнд сонгомолоор үйлчлэхэд саад болдог. Ийм асуудлын улмаас үр дүн сайтай фотосинтетик бодис (PS) –ийг зөөгч нь (PDT)-д гол, хүндрэлтэй асуудал байсаар байна. Ийм учраас фотосинтетик бодис (PS) –ийн зөөгчөөр нь нано бодисыг (NPs) хэрэглэж болох боломжтой юм.
Шинэ металл нано бөөм NPs нь гадаргуугийн флазмон резонансын (SPR) улмаас өвөрмөц оптик шинж чанарыг үзүүлдэг учраас энэ салбарт ихээхэн сонирхогддог. NPs нь гадаргуугийн том талбайтай ба гидрофилик шинж чанартай. Мөн эдгээр металлын гадаргууг химийн ба биологийн шинж чанартай функциональ группээр өөрчлөх боломжтой ба эд эсрүү нэвтрэх боломжтой.
Нөгөө талаас, усанд сайн уусдаг гидрофилик PS-үүд нь эд, эсийн ханаар нэвтрэн орохдоо хязгаартай хүндрэлтэй байдаг. Иймд, усанд уусдаг PS–GNPs хосолсон нэгдлүүд нь эсийн ханаар хялбархан нэвтрэн усанд уусдаг PS-ийн тогтвортой зөөгч болох боломжтой.
1-р бүлэгт PDT-ийн ерөнхий тойм, судлагдсан байдал, алтны нано бодисын (GNPs) ерөнхий шинж чанар ба PDT ба PTT-ийн хосолсон эмчилгээний тухай судлагдсан байдлын талаар өгүүлэв.
2-р бүлэгт эхний түүхий эд материалын синтез, түүний шинж чанарын тухай бичсэн.

3.1-р бүлэгт усанд уусдаг фотосинтетик бодисын (PS) синтез, purpurin-18-N-methyl-D-glucamine (Pu-18-NMGA) 5 ба түүний алтны нано бөөмтэй холбогдсон нэгдлийг (GNPs) 6 ангижруулагч ба гадаргуу идэвхт бодис нэмэхгүйгээр синтезлэн гаргаж шинж чанарыг тодорхойлов. PS–GNPs хосолсон нэгдэл нь усанд уусдаг PS-ээс (Pu-18-NMGA) гурав дахин илүү PDT идэвхт сайтай байв.

3.2-р бүлэгт GNPs-ыг HAuCl4 ба усанд уусдаг Pu-18-NMGA-ын молийн харьцаагаар энгийн нэг-шаттай синтезийн аргаар гаргав. Бидний гарган авсан PS-GNPs 6a хосолмол нэгдэл нь бусад PS-GNPs- нэгдлээс PDT бүтээмж илүү байсан. PS–GNPs 6a хосолмол нэгдлийн (60нм) том нано бөөмүүд нь эсийн ханаруу хлорины молекулыг илүү зөөж байгаа нь батлагдсан.
4-р бүлэгт шинэ усанд уусдаг ионы PS болох cholinuim pyropheorbide-a 9 –ын синтез ба PS–GNPs хосолсон нэгдлийг 10 ангижруулагч ба гадаргуугийн идэвх бодисгүйгээр синтезлэн гаргав. PS–GNPs хосолсон нэгдэл 10-ийн GNP-ийн нано бөөм нь бөөгнөрч хэмжээ том болсон учраас PDT-ийн бүтээмж бага байв.

5.1-р бүлэгт катионы усанд уусдаг имидийн уламжлалуудыг 13 синтезлэн гаргаж, PS–GNPs хосолмол нэгдлийн 14 хэлбэрт шилжүүлж гаргав. PS–GNPs хосолмол нэгдлийн 14 дээжийн дэхь GNPs нь маш цөөн, зарим жижиг бөөм бөөгнөрөн томорсны улмаас ( 50-100нм) PDT-ийн бүтээмж бага байв.

5.2-р бүлэгт катионы усанд уусдаг chlorin p6 lysine уламжлал 15 ба PS–GNPs хосолсон нэгдлийг 16 синтезлэн гаргав. PS–GNPs хосолсон нэгдлийн 16 GNPs нь гинжин хэлхээ үүсч бөөгнөрөн, өндөр долгионы уртад (989 nm) шингээлт өгсөн. GNPs-ийг бэлдэхдээ бид ангижруулагчаар спиртийг ашигласан ба спирт нь усанд уусдаг
PS-ийн ангижруулагч бодисоор ашиглах нь тохиромжгүй байв. Иймд GNPs-ийг гаргахын тулд бусад зөөлөн ангижруулагч бодисыг (аскорбины хүчил) хэрэглэж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 477
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :