Энэхүү судалгаа нь улс төрийн системд гарсан өөрчлөлт төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлтэй хэрхэн уялдаж буйг олж харахад гол зорилтоо тавьсан юм. Улс төрийн системийн өөрчлөлт гэдэг нь тухайн улс орны төрийн тэргүүн өөрчлөгдөх, аль эсвэл УИХ-д олонхийн суудал авсан нам өөрчлөгдөх хэмжээнд яригдах асуудал бус улс төрийн системийг үндсэнд нь үйл ажиллагааных нь зарчмаар өөрчилж буй cистемийн өөрчлөлт (system change) болохыг илэрхийлдэг . Монгол улсын хувьд 1990 онд социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжин орсон бөгөөд энэхүү зарчмын томоохон өөрчлөлт нь зөвхөн улс төрийн систем төдийгүй төрийн захиргааны хувьд ч олон өөрчлөлт, шинэчлэлүүдийг ар араасаа дагуулсан юм. Тэр дундаа төрийн албаны тогтолцоонд томоохон шинэтгэлийг өрнүүлсэн ЗГ-ын хувьд энэхүү өөрчлөлт, шинэчлэл нь ЗГ-ыг бүхэлд нь хамарсан өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц болохыг илэрхийлдэг.
Иймд тус судалгааны обьект нь төрийн албаны тогтолцоо бөгөөд цаг хугацааны хамрах хүрээ нь Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос 2012 он хүртлэх цаг үеийг хамрах бөгөөд системийн өөрчлөлт буюу шилжилтийн улс орнуудад эрчимтэй явагдсан өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол улсын төрийн албаны тогтолцоонд хэрхэн нөлөөлсөн тухай судлах болно. Тухайлбал нэг нам төвтэй авторитар төрт нийгэм болон олон намын тогтолцоот ардчилсан нийгэм дэхь төрийн албаны онцлог ялгаа, түүнд ямар өөрчлөлтүүд хэрхэн гарсан, энэ явцад өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бий эсэх, хэрэв байгаа бол өөрчлөгдөхгүй байгаа шалтгаан нь юу байж болох талаар шинжилгээ хийж судлах бөгөөд цаашид төрийн албаны үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага бий эсэх, хэрэв тийм бол түүний чиг хандлагыг тодорхойлсон үр дүнд хүрэхийг судалгааны ажлын гол зорилго болгож байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0