Сүүлийн жилүүдэд Монголд айлчлах гадаадын жуулчдын тоо буурч, зочид буудлын үйлдвэрлэл зогсонги байдалд орсон хэдий ч 2017 оноос эхлэн олон улсын томоохон сүлжээ зочид буудлууд нь Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд мөн Монгол руу нисэх, буцах хоёр талын шууд нислэгийн чиглэл нэмж үйлдэгдэж буй тул гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байна. Монгол орны зочлох үйлчилгээний салбарт, ялангуяа байршуулах хэрэгслийн байгууллагуудын талаархи өмнөх судалгааны ажлууд ихэвчлэн тухайн зочид буудалд хоноглосон гадаадын жуулчдаас зочид буудлын үйлчилгээний чанар, зочдын сэтгэл ханамж, зан авирын талаархи судалгаа голложээ.
Гэвч ажилчдын ажлын нөхцөл байдал, урамшуулал, амжилт ололт зэрэг хүний нөөцийг судалгааны талаархи ажилчдад чиглэсэн судалгааны ажил хомс байна. Иймд судалгааны ажлын зорилго нь Монгол орны дээд зэрэглэлийн зочид буудлын ажилчдаас судалгаа авч, (1) тэдгээрийн сэтгэц-ухамсар, сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, ажлын стресс, ажлын сэтгэл ханамж, ажлаас гарах хандлагын түвшинг тодорхойлох, (2) эдгээр хүчин зүйлсийн хоорондын харилцан хамаарлыг илэрхийлэх судалгааны загварыг боловсруулах, уг загвараар харилцан нөлөөллийг илрүүлэх, (3) судалгааны үр дүнгээр дамжуулан илүү тогтвортой, үр ашигтай хүний нөөцийн удирдлагын арга барилыг бий болгох онол, практикийн санал зөвлөмжийг гаргахад оршино.
Бүтцийн загварын судалгааны (SEM) үр дүнд зочид буудлын ажилтнуудын сэтгэц-ухамсар нь өнгөц сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээнд сөргөөр нөлөөлж, гүн сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээнд эерэгээр нөлөөлдөг болохыг харуулж байна. Харин зочид буудлын ажилтнуудын өнгөц сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ болон гүн сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ нь ажлын байрны стрессд огт нөлөөлдөггүй хэмээн үр дүн гарсан. Мөн ажлын стресс нь ажлын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, ажлаас гарах хандлагад эерэг нөлөө үзүүлж нэмэгдүүлж, ажлын сэтгэл ханамж нь ажлаас гарах хандлагад сөрөг нөлөөтэй буюу урвуу хамааралтай болох нь тогтоогдсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0