Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гидропоник орчинд ургуулсан чинжүүний таримлын фитофтор (Phytophthora capsici) өвчний эсрэг гадаргуугын идэвхит бодис туршсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3686
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Зооспор, суспенз, халдвар, өвчин, микроскоп

Аннотаци

Гидропоник орчинд ургуулсан чинжүүний таримлын фитофтор (Phytophthora capsici) өвчний эсрэг гадаргуугын идэвхит 8 бодис (Tween 20, Triton X-100, OE-5, LE-6, TDE-6, OA-8, LA-7N, BTA-1414) хяналтаар Metalaxyl-M болон potassium phosphonate-ийг ашиглаж үр дүнг тооцлоо.
-Мицелийн ургалтанд гадаргуугын идэвхит бодис Tween 20 15-27%, Triton X-100 56-66%, OE-5 6-9%, LE-6 54-65%, TDE-6 54-56%, OA-8 41-63%, LA-7N 73-75%, BTA-1414 71-75% тус тус нөлөөлж байна.
-Өвчин үүсгэгчийн зооспорани үүсэлтийг Triton X-100, LE-6, TDE-6, LA-7N, BTA-1414 бодисууд 100% хязгаарласан бол OA-8
0.6-
2.5%, OE-5
4.9-
6.7%, Tween 20
0.3-
2.6%, potassium phosphonate
0.1-
0.2%, metalaxyl-M
0.7-1.3% үүсгэж байна. Triton X-100, LE-6, TDE-6, LA-6, BTA-1414 гадаргуугын идэвхит бодисууд өвчин үүсгэгчийн зооспорыг 100% уусгаж байсан бол metalaxyl-M 13-23%, potassium phosphonate 25%, Tween 20, OE-5, OA-8 40-88%-ийн үр дүнг үзүүллээ.
-Гидропоник орчинд фитофтор өвчнийг халдварлуулж өвчний эсрэг Мetalaxyl-M (25, 50ppm), potassium phosphonate (100, 200ppm) гадаргуугын идэвхит бодис Tween 20 (500, 1000, 1500, 2000, 3000ppm) Triton X-100 (250, 500, 100, 1500, 2000ppm)-ийг тус тус тунгийн хувилбараар туршиж үзэхэд халдварлуулалт хийснээс 28 хоногийн дараа үр дүнг өвчний хөгжлөөр тооцож үзэхэд өвлүүлсэн хяналт 100% өвчилсөн бол metalaxyl-M (25, 50ppm)
85.7%,
42.5%, potassium phosphonate (100, 200ppm)
85.7%,
71.4%, Tween 20 (1500, 2000, 3000ppm)
71.4%,
28.5%,
14.2% өвчнийг хязгаарлаж Triton X-100 хувилбарт өвчин огт илрээгүй байна.
-Triton X-100, OE-5, LE-6, TDE-6 гадаргуугын идэвхит бодисыг халдварлуулалтаас 21 хоногийн дараа өвчний хөгжлөөр үр дүнг тооцож үзэхэд OE-5 (250, 500 and 1000ppm)
74.2%,
71.4%,
14.2%, Triton X-100, LE-6, TDE-6 хувилбарт өвчин илрээгүй болно. Гадаргуугын идэвхит бодис Triton X-100, OA-8, LA-7N, BTA-1414 халдварлуулсанаас хойш 21 хоногийн дараа үр дүнг тооцож үзэхэд өвчний хөгжил OA-8 (250, 500, 1000ppm) 100%,
71.4%,
57.1%, BTA-1414 (250, 500ppm)
42.8%,
28.5% Triton X-100, LA-7N-ийн бүх хувилбарт 0% хөгжлийн үзүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 225
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :