Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доорх усны олборлолт Туул голын урсацд үзүүлэх нөлөө



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3551
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Уур амьсгалын өөрчлөлт, хуурай болон услаг мөчлөг, газрын доорх ус, MODFLOW загвар, голын өнгөрөлт, SWAT загвар, ус олборлолт

Аннотаци

Голын ус нь усны балансын гол бүрэлдэхүүн хэсэг ба дэлхийн усны эргэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг. Гол нь нийгэм эдийн засаг ба түүний хөгжилд онцгой ач холбогдолтой. Гэвч уур амьсгалын өөрчлөлт болон ус хэрэглээний өсөлтийн улмаас сүүлийн жилүүдэд олон тооны голууд жилийн тодорхой хугацаанд тасалдах шургах үзэгдэл ихэсч байна. Иймээс дэлхийн олон оронд усны менежментийг сайжруулах шаардлагатай байна. Энэ судалгааны ажлын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон газрын доорх усны олборлолт Туул голын урсацад үзүүлэх нөлөөг тодорхойлоход орших ба уг судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын усны нөөцийн менежментэд үндсэн мэдээлэл болох юм. Хэдийгээр Туул голын сав газар нь Монгол Улсын нийт газар нутгийн
3.16%-ийг эзэлдэг боловч тус сав газрын гадаргын болон газар доорх усны нөөц нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой юм. Улаанбаатар нь хамгийн их ус хэрэглэгч ба хотын ус хангамж нь Туул голын хөндийн газар доорх усны нөөцөөс бүрэн хамаардаг ба уг нөөц нь голын усаар нөхөн сэлбэгддэг онцлогтой байна. Гэвч 1997 оноос хойш Туул гол хавартаа 3-31 хоног урсацгүй болж байна. Үүний шалтгаан нь одоогоор тодорхой бус байна. Туул голын урсац багасаж байгаа шалтгааныг тодорхойлохын тулд: (1) Туул голын сав газрын эхэн хэсэгт уур амьсгалын өөрчлөлтийг үнэлэх болон түүний Туул голын урсацад үзүүлэх нөлөөг үнэлэх (1945-2012); (2); (3) Улаанбаатар хот орчимын аллювын хурдас дахь усны хөдөлгөөн түүний гадаргын устай харилцаа хамаарлыг тодорхойлох (1996-2010) ; (4) газрын доорх ус олборлолт Туул голын урсацад үзүүлэх нөлөө (1996-2010); (5) Туул голын урсац шургах үзэгдлийн шалтгааныг тодорхойлох.
Усны балансын бүрдэл элемент болон уур амьсгалын параметрийн харилцан хамаарал тэдгээрийн хандлагыг статистикийн аргыг ашиглан гаргасан. SWAT болон MODFLOW загварыг ашиглан гадаргын болон газрын доорх усны цаг хугацаа орон зайн өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийсэн. Хэд хэдэн статистикийн аргаар (PBIAS, RMSE, NSE, RSR, R2) загварын зөгшрүүлэх, баталгаажуулалтыг шалгасан. Загварчлалын баталгаа болон үр дүн нь дээрх хоёр загварыг уг судалгаанд цаашид ашиглахад тохиромжтойг харуулж байна.
Статистикийн боловсруулалт болон SWAT загварын үр дүнгээс харахад 1945 оноос 2012 оны хооронд татруу болон услаг мөчлөг хэд хэдэн удаа ( татруу 3, услаг мөчлөг 2 удаа) тохиолдсон байна. Туул голын савд (судалгааны талбай) унах хур тунадасны хэмжээ, хуваарилалт нь голын урсац, горимын өөрчлөлтөнд ихээхэн нөлөөтэй байдаг. Жилийн дундаж урсац татруу мөчлөг 1, 2, 3-т олон жилийн дунджаас (1945-1995) 49%, 51%, 60%, хувиар буурсан байна. Татруу мөчлөг-3 (1996-2012 он) дулааны улирлын дундаж (4-10 сар) агаарын хэм 1.3-1.8 °С –р өссөн боловч голын урсацад хур тунадастай харьцуулахад бага нөлөө үзүүлсэн байна.
MODFLOW загварын үр дүнгээс харахад Туул голын татмын аллювын хурдсан дахь ус голын урсацтай гидравлик холбоотой байна. Газар доорх усны олборлолтын улмаас газрын доорх усны түвшин, түүний баялагийн хэмжээ 11 сараас 4 сар хүртэл буурдаг. Газрын доорх усны буурсан баялагийнн хэмжээ 4 сараас эхлэн голын ус урсаж эхлэхэд нөхөгдөж эхэлдэг байна. Үр дүнгээс харахад Туул голын урсац Улаанбаатар орчимд газар доорх усны олборлолтын улмаас хавар 14300-258700 м3/өдөр, зун 200000-175600 м3/өдөр, намар 65000-150000 м3/өдрөөр тус тус буурдаг байна (1996-2010).
Туул голын урсац шургах, тасрах үзэгдэл Улаанбаатар орчимд 1997 оноос хойш хаврын улиралд (3-31 өдөр) хэд хэдэн жил ажиглагдсан. Үүний гол шалтгаан нь ус хангамжийн эх үүсвэрүүдээс усны олборлолтын улмаас газрын доорх усны түвшин, түүний баялагийнн хэмжээ 11 сараас 4 сар хүртэл буурдаг ба голын мөс хөрс гэсэх үеэр голын ус тухайн хэсэгт алдагдаж өнгөрөлтийн хэмжээг бууруулдаг. Газрын доорх усны баялгын хэмжээний хэлбэлзэл, сав газрын урсац бүрдэх явц, татруу болон услаг мөчлөг, тухайн жилийн цаг агаарын шинж чанараас хамааран уг үзэгдэл ажиглагддаг байна.
Уг үзэгдэл татруу мөчлөг 2, 3-т ажиглагдсан тухай мэдээ байхгүй байна. Энэ нь Улаанбаатар хотын хүн ам, нийгэм эдийн засгийн хөгжил зэрэг хүчин зүйлээс улбаатай газрын доорх усны олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор тайлбарлагдаж болно.
Энэ судалгааны ажил нь Улаанбаатар хотын усны нөөцийн менежментийг сайжруулах шаардалатайг харуулахаас гадна хотын усны нөөцийн менежментийг боловсруулахад суурь мэдээлэл болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 359
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :