Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

3 хэмжээст эд ангийг боловсруулалт болон загвар гаргах явцад туслах хамтарсан вэб фрэймворк.



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3589
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : мэдээлэл, харилцаа холбоо, вэб, модель

Аннотаци

Орчин үед мэдээлэл, харилцаа холбооны технологигүйгээр үйлдвэрлэлийн ертөнцөд өндөр хурдтайгаар глобал зах зээл дээр өрсөлдөх нь улам хэцүү болсоор байна. Ялангуяа, веб, мобайл болон үүлэн тооцооллын зэрэг технологиуд нь газарзүйн байршлын хувьд ялгаатай бүсүүдээс судалгаа, хөгжүүлэлт хийх, хамтын ажиллагаанд өргөнөөр хэрэглэгдэж байна.
Энэ судалгааны ажил нь веб болон мобайл технологид суурилсан загварчлал, хамтын ажиллагааны системийг санал болгож байгаа бөгөөд энэ систем нь дараах үндсэн гурван хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
• 3D моделийг үнэлж зохион бүтээлтийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх систем
• Моделийн засвар шинэчлэлтийг хянах, файлын өөр өөр хувилбаруудыг удирдах систем
• Дээрх системийг гар утаснаас ашиглахад зориулсан application
Шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх систем нь үндсэндээ хэлэлцүүлэгт хэрэглэгдэх гурван хэмжээст моделийг харуулах бөгөөд тэр нь өөртөө тухайн моделийн талаар санал хүсэлт, тэмдэглэгээг агуулж, мөн моделийг засаж өөрчлөхөд зориулан тэр тэмдэглэгээнүүдийг хэрэглэгчдэд харагдахуйц болгох юм. Шийдвэр гаргах үйл явцын үед модельтой харьцах орчинг бүрдүүлэх үүднээс бодит цаг хугацааны хэлэлцүүлгийн өрөө болон ар араасаа дараалсан харилцаа холбооны аргуудыг хөгжүүлсэн. Хэлэлцүүлгийн өрөөг ашигласнаар, дизайнерууд гурван хэмжээст модель, түүний дизайны өөрчлөлтийг интернет хөтөч дээр харах, тухайн моделийн гадаргуу дээр өөрийн санал хүсэлтийг бичиж үлдээж болдог.
Гурван хэмжээст моделиудын хоорондын ялгааг веб технологид суурилан тооцоолох, гаргаж харуулах явдал нь газарзүйн байршлын ялгаатай бүсүүдээс хамтран ажиллах, загварчлах үед нэн чухал бөгөөд нилээд ярвигтай зорилт юм. Ялгааг гаргаж харуулах ажил нь гурван хэмжээст моделийн файлыг STL хөрвүүлэгчийн серверт байршуулах, ялгааг тооцоолох, тооцоолсон ялгаагаа веб хуудас дээр дүрслэн харуулах зэрэг хэд хэдэн алхмуудыг хамардаг. Энэ судалгааны ажлаар хөгжүүлэгдсэн энэ системийг ашигласнаар хэрэглэгчид ямар ч CAD хэрэглэгдэхүүнгүйгээр гурван хэмжээст моделиудыг харьцуулах боломжтой бөгөөд энэ системийн давуу талуудын нэг нь өөр өөр CAD програмуудын моделийг хооронд нь харьцуулах боломжтой явдал юм.
Энэ системийг хөгжүүлэхэд JavaScript, C# зэрэг програмчлалын хэлнүүд, PHP болон MySQL – д суурилсан мэдээллийн сангийн систем, болон Node.js, CSG, Java гурван хэмжээст объект гэх мэт зарим онцлог арга техникүүд ашиглагдсан болно. Мөн энэ системд WebGL технологийг хэрэглэсэн.
Харин энэ судалгааны ажлын хүрээнд хөгжүүлж байгаа системийг ашиглахад зориулсан мобайл аппликейшнийг Adobe Systems – ийн PhoneGap платформыг ашиглаж хийсэн. Уг систем нь веб програмчлалд ашиглагддаг дээр дурдагдсан програмчлалын хэл, кодчиллын сангуудыг шууд ашиглан мобайл аппликейшн хөгжүүлэх боломж олгодгоороо хэрэглэхэд хялбар дөхөм байлaa.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 302
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :