Хүн амын эрүүл мэндийг цаг агаараас хамааралтай төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд мэдээллийн технологийн сүүлийн үеийн арга болох их хэмжээний өгөгдлийг боловсруулах өгөгдөл тандалтын аргаар цаг агаар болон өвчлөлийн хоорондын холбоог тодорхойлсон. Цаг уураас шалтгаалан өвчлөл үүсэх тухай гадаад, дотоодын олон судалгаа хийгдсэн байдаг. Манай оронд энэ төрлийн судалгааг мэдээллийн технологийн арга ашиглан боловсруулж буй нь энэ судалгааны ажлын гол шинэлэг тал болно. Монгол улсад анх удаа их хэмжээний цаг агаар ба өвчлөлийн өгөгдлийн хоорондын хамаарлыг илэрхийлэх загвар байгуулах судалгаа хийж байгаа тул өгөгдөл тандалтын үндсэн аргуудыг авч үзэж судлах нь илүү тохиромжтой гэж үзсэн.
2009-2015 оны Ус цаг уур орчны эрдэм шинжилгээний газрын цаг агаарын өгөгдлөөр цаг агаарын эмгэгийн индексийг тооцоолсон. 2009-2015 оны өдөр тутмын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн өвчний олон улсын 10-р ангиллын дагуу 22 өвчлөлийн өгөгдлөөр хугацааны цуваа байгуулан, сарын индексийг тооцоолсон. Өвчлөлийн сарын индекс, харгалзах оны сарын дундаж эмгэгийн индексийн хоорондын харилцан хамаарлыг тооцсоноор цаг агаартай холбоотой өвчлөлүүдийг тодорхойлсон. Өгөгдлийн тандалтын ангиллын шийдвэрийн мод, байес, кластер шинжилгээний хуваалтын аргуудаар эмгэг үүсэх цаг агаарын төлөвөөс шалтгаалах өвчлөлийн харилцан хамаарлыг тооцоолон, оновчтой арга k-medoids тодорхойлон, түүний алгоритм боловсруулсан. Оновчтой арга k-medoids-н үр дүнг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудад практик зөвлөмж байдлаар оруулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 21
Ишлэгдсэн тоо : 0