Манай оронд ихээхэн тархсан модлог болох шинэсэн зүсмэл материалыг атмосферийн аргаар хатаах зохистой горим, хатаалгын технологийг боловсруулан, мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд диссертацийн ажлын зорилго оршино. Дээрх зорилгыг шийдвэрлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. -Хатаах процесст нөлөөлдөг шинэс модны онцлогуудыг судлах; -Монгол орны ой ашиглалтын баруун бүсийн цаг уурын нөхцлийг судлах; -Энэ үндсэн дээр шинэс модон зүсмэлийг гадна талбайд хурааж хатаах, технологийг боловсруулах атмосферийн хатаалгын горим тогтоох; -Шинэсийг атмосферийн аргаар хатаах горим боловсруулах; -Шинэсийг жилийн янз бүрийн улирлуудад хатаахад зарцуулах хугацааг тодорхойлох;