Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Артерийн даралт бууруулах эмийн эдийн засгийн шинжилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2553
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Зүрх судасны өвчин, Артерийн даралт ихсэлт, Эмийн эдийн засгийн шинжилгээ, Зардал-үр дүнгийн шинжилгээ, Зардал-ханамжийн шинжилгээ

Аннотаци

Үндэслэл:
Эрүүл мэндийн төсөв хөрөнгө хязгаарлагдмал байгаа өнөө үед зонхилон тохиолдох өвчнүүдийг, тухайлбал артерийн даралт ихсэлт (АДИ) өвчнийг эмчлэх зайлшгүй шаардлагатай эм (ЗШЭ)-ийн эдийн засгийн үзүүлэлтийг тооцоолон, боломжийн зардлаар эмчилгээний өндөр үр дүнд хүрэх арга замыг тодорхойлон, эмээр хангах ажлыг маркетингийн ухааны үүднээс оновчтой зохион байгуулах талаар хийгдсэн ажил ховор байгаа нь судалгаа явуулах үндэслэл боллоо.
Зорилго:
Монгол улсад зонхилон тохиолдож буй артерийн даралт ихсэх өвчний эмэн эмчилгээнд эмийн эдийн засгийн шинжилгээг хийж, бага зардлаар эмчилгээний өндөр үр дүнд хүрч, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг судлан тогтоох үндсэн зорилго тавьлаа.
Судалгааны арга аргачлал:
Хүн амын дунд тохиолдох АДИ-ийн өвчлөлийг судлахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газрын 2001-2008 оны эрүүл мэндийн улсын статистикийн тайлангийн үзүүлэлтүүдээс тусгайлан боловсруулсан судалгааны картаар авсан материалыг ашиглан, хүн амын өвчлөлийн тархварын судалгааг хийлээ.
Монгол улсын газар зүйн байршлын бүсийг төлөөлөх Ховд, Өвөрхангай, Дорнод аймгийн БОЭТ, Орхон, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотоос УКТЭ, ШТЭ болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2006-2009 онд АДИ өвчний улмаас эмчлэгдсэн 450 өвчтөнд хийгдсэн эмчилгээг хамруулан авч үзлээ.
Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон, олон нөхцөлтэй Short Form (SF-36) асуумжийг ашиглан өвчтөнүүдтэй ярилцах хэлбэрээр амьдралын чанарын үнэлгээ хийлээ.
Артерийн агшилтын даралт (ААД), артерийн сулралтын даралт (АСД)-ын хэмжээг тодорхойлохдоо суугаа байрлалд сфигмоманометрийг ашиглан өвчтөнийг эмнэлэгт хэвтэхийн өмнө болон эмчилгээ хийж дууссаны дараа тус тус хоёр удаа хэмжиж, дунджийг авлаа.


Үр дүн:
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн насны дундаж нь
57.23±
8.58 байсан бөгөөд
57.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж, артерийн даралтын дундаж хэмжээ нь ≥
159.18/
101.27 ммМУБ-тай тэнцүү байсан учир артерийн даралт бууруулах эмээр эмчлэгдэж байв. Артерийн даралт бууруулах эмчилгээг хийх явцад шууд болон шууд бус зардал гардаг бөгөөд шууд зардалд эмийн зардал, лабораторийн зардал, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны цалин хөлс зэргийг хамруулан авч үзсэн болно.
Судалгааны үр дүнгээс үзэхэд артерийн даралт ихсэлттэй өвчтөнүүдийн эмийн дундаж зардал
15.343±
5.58 мян/төг байгаа бөгөөд нэг өвчтөнг эмчлэхэд ШКТЭ-т
392.687±
35.769 мян/төг, УКТЭ-т
362.236±
37.723 мян/төг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт
289.983±
20.07 мян/төг, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт
265.963±
25.543 мян/төг, Ховд аймгийн БОЭТ-д
285.817±
23.963, Өвөрхангай аймгийн БОЭТ-д
277.289±
29.00 мян/төг, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт
280.625±
30.024 мян/төг, Дорнод аймгийн БОЭТ-д
279.838±
24.156 мян/төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд улсын дунджаар
300.46±
28.982 мян/төг болж, түүний
77.55% нь шууд зардал,
22.45% нь шууд бус зардал эзэлж байна.
“Зардал-үр дүнгийн харьцаа”-г тооцож гаргахад Хавсарсан эмийн эмчилгээ №1
18.689 мян/төг, Хавсарсан эмийн эмчилгээ №2
23.139 мян/төг, Хавсарсан эмийн эмчилгээ №3
17.802 мян/төг, Хавсарсан эмийн эмчилгээ №4
16.041 мян/төг, Хавсарсан эмийн эмчилгээ №5
27.014 мян/төг байна. Хавсарсан эмийн эмчилгээ №4 арга нь бусдаасаа харьцангуй үр дүн сайн буюу “Зардал-үр дүнгийн харьцаа”-
16.041 мян/төг байгаа бөгөөд АДИ-ийн 1, 2-р шатанд буюу 140≥ААД, 90≥АСД үед энэхүү эмчилгээний аргыг ашиглах нь илүү зохимжтой юм.
Дүгнэлт:
1. Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд АДИ нь зонхилон тохиолдож байгаа бөгөөд цусны эргэлтийн тогтолцооны өвчинд анхдагч АДИ нь 8 жилийн дунджаар
26.66 хувийг эзэлж цаашид өсөх хандлагатай байна.

2.Эмийн хэрэгцээг өвчлөлөөр тооцох аргаар тооцсон дүнгээс авч үзвэл артерийн даралт ихсэлтээр эмчлэгдэх 21648 өвчтөний
73.5%-нь АХФ-ийг хориглогч эмээр,
42.45%-нь Кальцийн сувагт хориг үүсгэх эмээр,
21.77%-нь адренорецепторт хориг үүсгэдэг эмээр,
4.0%-нь судас хөдөлгөх төвийн тонусыг багасгах эмээр,
23.78%-нь судасны булчинд нөлөөлж даралт бууруулах эмээр,
75.11%-нь давс усны солилцоонд нөлөөлөх эм болон зориулалтын бусад эмүүдээр эмчлэгдэх тооцоо гарч байна. Эмчилгээнд зарцуулагдах эмийг үнийн дүнгээр авч үзвэл 21648±1837 өвчтөнд жилдээ
73132.32±
4205.84 мянган төгрөгийн эм шаардлагатай болох нь тогтоогдлоо.

3.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд хэрэглэж буй артерийн даралт бууруулах дан эмэн эмчилгээнд Энап Н нь
19.56 мян/төг, хавсарсан эмэн эмчилгээнд АХФ-ийг хориглогч эм + шээс хөөх эм+ β-адренорецепторт хориг үүсгэх эм нь
16.041 мян/төг-ийн “Зардал-үр дүнгийн харьцаа”-тай байгаа бөгөөд энэхүү хувилбарууд нь хамгийн бага зардлаар эмчилгээний өндөр үр дүнд хүрэх боломжтой болох нь батлагдлаа.
Өвчтөний амьдралын чанарыг судлан үзэхэд хавсарсан эмэн эмчилгээ №3 (АХФ-ийг хориглогч эм + шээс хөөх эм) нь биеийн ерөнхий байдлыг
16.27%-аар, сэтгэл зүйн байдлыг
8.58%-аар тус тус сайжруулж байгаа нь “Зардал-ханамжийн шинжилгээ”-ний хувьд хамгийн сайн хувилбар байлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 614
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :