Эрчим хүчний салбарт хэрэглэж байгаа нэр томьёог хэлзүйн үүднээс задлан шинжилснийхээ дүнд түүнд, үг зүй болон өгүүлбэр зүй нийлэмж үгийн үүднээс тавих шалгуурыг монгол хэлний хууль зүйд тулгуурлан гаргах, харь үгэнд монгол хэлний дагавар залган шинэ үг үүсгэх байдал, орос хэл болон орол хэлээр дамжин орж ирсэн үгийг хэрхэн зөв бичих, хуулбаолан орчуулсан үгсийн оновчтой болсон байдал, үгийн сан утгазүйн үүднээс эрчим хүчний нэр томьёог задлан шинжлэхийн хамт, уул салбарт байгаа нэр томьёог үгийн гарал зүйн үүднээс тодорхойлж, эрчим хүчний салбарын нэр томьёог цаашид нэг мөр, тогтолцоотой болгох хэл шинжлэлийн үндэслэлийг тогтоох, буруу тогтсон нэр томьёог дахин жигдэлж, улам боловмронгуй болгох арга замыг олохыг тодруулсан.