Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Якобсоны төөлүүр эрвээхэйн (erannis jacobsoni) биологи, экологийн онцлог



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1382
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : ой, шавьж

Аннотаци

Шавж нь бусад амьтан ургамлын нэг адил тодорхой тоо хэмжээгээр оршин, бодис энергийн солилцоонд тогтмол оролцож амьд байгалийн экосистемийн саошгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Олонхи тохиолдолд хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр экологийн тэнцвэрт харьцаа алдагдсанаас харьцангуй цөөн зүйлийн шавжийн тоо хэмжээ олширч тэдгээрээс хамгаалах тухай асуудал үүдэн гардаг.Ойн нөөцийг нэмэгдүүлэн,хамгаалах ажлын нэг бүрэлдэхүүүн хэсэг нь ойн шавжийн судалгаа билээ.Навч шилмүүс зэрэг ойн анхдагч биобүтээмжийг бууруулдаг сибирь ба өрөөсгөл хүр ,эгэл бийр сүүлт ,якобсоны төөлүүр,шинэсний шилмүүс хуйлагч саарал эрвээхэй зэрэг зүйлүүд манай орны ойд үе үе олширч багагүй хөнөөл учруулсаар байгаа юм.Эдгээр шавжийн нэг төлөөлөгч болох Якобсоны төөлүүр эрвээхэйн үржил, бойжилт, амьдралын мөчлөг,идэш тэжээл,тархалт, байршлын онцлог,хөгжлийн үе шат, олшролын үеийн тоо ба чанарын үндсэн үзүүлэлт нягтшил, хүйс,өнгөний харьцаа, олшролын үе үеэлбэр, давтагдал,олшролд нөлөөлөх хүчин зүйл,махчин шимэгч шавж, бактер, вирус зэрэг биотик хүчин зүйл,якобсоны төөлүүр эрвээхэйн учруулж буй хөнөөл, түүний голомт дахь модлог идэшт шавжийн зүйлийн бүрдэл тэдгээрийн хор нөлөө хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэж хамгаалах оновчтой хугацаа, арга технологи зэрэг ойн шавж судлалын гол зангилаа асуудлуудыг шийдвэрлэсэн.Энэхүү Якобсоны төөлүүр эрвээхэйн олшролын судалгааны дүнд тулгуурлан тэмцэж хамгаалах арга хэмжээг авч явуулахдаа олшролын эхлэлийн үед тархалтын талбай бага, хөгжлийн үе шатны амьдралт 60-70% түүнээс дээш байх үед авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон.Ойн экосистемд нэг дор оршин амьдарч байгаа олон зүйл шавжаас идэш тэжээл, байршлаараа ижил ангилал, гарал үүслийн хувьд өөр хоорондоо ялгаатай зүйлүүд консорцийн холбоог үүсгэдэг. Консорцийн холбоонд оршиж буй шавжууд нэг нь нөгөөгийнхөө тоо толгойн өсөлтөнд эерэг юмуу эсвэл сөргөөр нөлөөлөх нь олонтой тохиолдоно.Ийнхүү навч шилмүүсний хөнөөлтэй шавжууд нь дараалсан хэлбэрээр олшролын зүй тогтол явагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 186
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :