Ганцхан орос хэлийг ерөнхий боловсролын сургуульд гадаад хэл хэмээн заадаг бсйан ба өнгөрсөн зууны 70-80 онуудад ЗХУ- ын болон монголын эрдэмтэн багш нар Радуга сургалтын хэрэглэгдэхүүн, өөрөөр хэлбэл гадаад хэлний сурах бичиг, суралцагчдын ажлын ном, багшийн ном, дуут хуурцаг зэргийг зохион боловсруулж сургалтанд амжилттай ашиглаж байсан. Гадаад хэл тэр тусмаа англи хэл бол, давын өмнө орчин үеийн ертөнцийг танин мэдэх, шинжлэх ухаан, техникийн мэргэжлийн ном хэвлэл, интернет ашиглаж мэдлэг, боловсролоо сэлбэн зузаатгах хэрэгсэл, орчин үеийн улс үндэстнүүдийн төлөөлөгч нартай харилцах нэгэн гол хэрэгслэл, боловсролтой, соёлтой хүний нэгэн үзүүлэлт, өөрөөр хэлбэл, гадаадын улс оронд үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний хоол хүнсний бүтээгдэхүүн эм, соёлын болон ахуйн бараа, тогош төхөөрөмж ард түмний өргөн хэрэглээнд нэвтэрч байгаа өнөө үед тэдгээрийг зөв зохистой, ёс горимынх нь дагуу урт удаан хугацаагаар зөв эдлэж ашиглах боломж олгогч нэгэн хэрэгслэл юм.