Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжил



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1179
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : өв сан, билэгдэл, хөгжил хувьсал, таван хушуу мал, аман зохиол, хүсэл, эд эс, үр дагавар

Аннотаци

Судалгааны зорилго: Магтаалын гарал үүсэл, хөгжил хувьсал, бүтэц зохиомж, дүр дүрслэл, хэл найруулга тэргүүтнийг онцлон үзэж, төрөл зүйлийн онцлог шинжийг тодруулахад оршино. Судалгааны шинэлэг тал: Төрийн шагналт зохиолч, академич П. Хорлоо "Аман зохиол дахь ардын сэтгэл зүйн нэг чухал хэсэг нь гүн ухааны сэтгэлгээ юм. Ард түмэн түүхэн хөгжлийн урт удаан замд байгаа ба нийгмйн диалектикийн хуулийг танин мэдэж, түүнийг хүний амьдрал ахуй, ёс зүй болгон сурталчлахыг онцлон анхаарч иржээ. Үүнийгээ бүр эртнээс аман зохиолдоо тусгаж ирсэн уламжлалтай" /Хорлоо П.
1987.х.4/ гэсэн нэг үгийг хэлсэн байдаг. Иймээс энэхүү магтаалын төрөл зүйлийг, түүнийг бүтээсэн ард түмнийх нь сэтгэл зүй хийгээд сэтгэлгээний төвшинд нь авч үзэж судлахыг зорьсонд энэхүү бүтээлийн шинэлэг тал оршино. Судалгааны ажлын бүтэц: Удиртгал, төгсгөл, ном зүйн хэсгүүдээс гадна гурван бүлэгтэй, бүлэг тус бүр жижиг жижиг сэдвүүдээс бүрдсэн. Дүгнэлт: Аливаа юм үзэгдлийг амьдчилан үзэж, хүнчлэн сэтгэж, эзэн биетэй, өөрийн дотоод хүчтэй зүйлс мэтээр ойлгон тэр бүхнээ тахиж, шүтэж бишрэх зан үйл үүсч, түүд баярласан, талархсан сэтгэлээ илчлэх, улмаар хүсэл мөрөөдлөө илэрхийлэн амьдралын сайн сайхныг гуйх зэрэг хэрэгцээ шаардлага нь үгийн урлагаар илэрхийлэгдэж, үгийн ид шидээр хөллөж, цацал мялаалга, тахилга, тайллагын шүлэглэлүүд гарч ирсэн нь магтаалын яруу найргийн анхны эд эс бүрэлдэн тогтох анхдагч үндэс болжээ. Иймээс ч магтаал нь ардын зан үйлийн цацал мялаалга, бэлэг дэмбэрэлийн үгс зэрэг сайн сайхан бүхнийг дэмжин тэтгэсэн жижиг төрөл зүйлсийн өв уламжлалд тулгуурлан тахиж шүтэх, зан үйл, сайн сайхан зүйлсийг бэлэгдэх ёс заншлын дагуу анх үүсч, улмаар сайн сайхан зүйлсийг магтах өнгө аясаар төлөвшин боловсорч, үгийн урлагийн бие даасан төрөл зүйл болон хөгжсөн гэж үзэж байгаа юм. Монгол магтаалыг хүмүүсийн танин мэдэхүйн ухамсарт сэтгэлгээний цар хүрээнд нь агуулга хэлбэр үзэл санааны талаас нь авч үзэж зүйлчлэн ангилахын зэрэгцээ, тэдгээрийн хөгжил, хувьсал, гарал үүслийн асуудлыг орон зай цаг хугацааны үүднээс нь судлан үзэж тодорхорйлохыг эрмэлзсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 393
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :