Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үйлдвэрлэлийн үр ашгийн параметрт ба параметрт бус шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1213
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : өрсөлдөөн, үнэлэлт, дүгнэлт, шийдвэр, сонголт, тариа, улаан буудай, уламжлал, буудай, гурил

Аннотаци

Судалгааны зорилго: Стратегийн чухал бүтээгдэхүүн буудайн үйлдвэрлэлийн үр ашгийн өнөөгийн байдлыг зах зээлийн эдийн засгийн онол, арга зүйд тулгуурлан судалж, цаашид тус салбарыг сэргээн хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх боломж, арга замыг тогтооход судалгааны зорилго оршино. Энэхүү зорилгыг шийдвэрлэх үүднээс судалгааны дараахь зорилтуудыг тавьсан болно. Үүнд: -буудай, гурилын зах зээлийн өнөөгийн байдлыг судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх; - буудайн үйлдвэрлэлийн үр ашгийг DEA /параметрт бус/, эконометрикийн /параметрт/ шинжилгээний аргаар судлан оршиж буй нөөц боломжийг илрүүлэх; -буудайн үйлдвэрлэлийн ашгийг зах зээлийн орчин, нөхцөл, бүтээмжтэй холбон судлах; - буудайн үйлдвэрлэлийн рискийн төвшинг тогтоож, рискийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжийг тодорхойлох Бүтээлийн шинэлэг тал: Дэлхийн олон оронд онолын үндэс, хэмжих арга, программ хангамж, хэрэглэх хүрээ нь өргөжин тэлж байгаа үр ашгийг судлах DEA ба Frontier аргыг ашиглан буудайн үйлдвэрлэлийн технологийн, хуваарилалтын, эдийн засгийн болон хэмжээний үр ашгийг нарийвчлан судалсан явдалд энэхүү бүтээлийн шинэлэг тал оршино. Нөгөө талаар буудай, гурилын эрэлт, нийлүүлэлтийн функцийг анх удаа тодорхойлж, эдгээр бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн байдалд үнэлэлт өгөв. Рискийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжийг тогтоох зорилгоор MOTAD загварыг цаг уурын тааламжтай, хэвийн, тааламжгүй гэсэн гурван хувилбараар боловсруулж, буудайн үйлдвэрлэлтэй хослон эрхлэх салбарын оновчтой хослолыг тодорхойлсон. Бүтээлийн бүтэц, хэмжээ: Энэ бүтээл удиртгал, 3 бүлэг, дүгнэлт, санал, ном зүй гэсэн бүтэцтэй. Бүтээл 130 хуудас, 25 хүснэгт, 16 хавсралтаас бүрдэнэ. Дүгнэлт, санал: -Эдийн засгийн онол ёсоор гадаад хүчин зүйлсийн сөрөг нөлөөлөлгүй, төгс өрсөлдөөний нөхцөл бүрдсэн үед эдийн засаг бүхэлдээ үр ашигтай байх бөгөөд энэ үед үйлдвэрлэгч бүрийн ашиг, хэрэглэгч бүрийн ханамж хамгийн өндөр хэмжээнд хүрнэ. Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн аминч үзэл, төрийн зохицуулалт хоёрыг хөгжлийн үе бүрд нягт уялдуулснаар тэрхүү нөхцлийг хэрэгжүүлж болно гэж үзэж байна.
- Үйлдвэрлэлийн үр ашгийг хэмжих DEA ба Frontier аргаар тодорхойлсон үр ашгийн индексийн хэмжээ ижил биш байх тул эдгээр аргыг хослон хэрэглэсэн нөхцөлд үр ашгийн судалгаа бодитой болох юм.- Дээрх аргаар тодорхойлсон үр ашгийн индекс, судалгаанд хамрагдсан түүврээс хамаарах харьцангуй хэмжигдэхүүн тул өөр түүврээр тодорхойлсон үр ашгийн индекстэй жишиж шууд үнэлэлт өгч болохгүй. -Үр тариа, буудайн үйлдвэрлэлийг тогтвортой өсгөн нэмэгдүүлэхийн тулд цомхотгосон болон шууд тариалах дэвшилт технологийг үе шаттайгаар тууштай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Буудай, гурилын эрэлт, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хомсдолоос үүдэн гарах техник, технологийг боловсронгуй болгох үйлдвэрлэгчдийн сонирхлыг төр тууштай бодлогоор дэмжвэл шинэ дэвшилт зүйл бодитой хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 264
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :