Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гүнгийн Зуугийн Гэгээний алтан сургаал-ийн эх бичиг, сурвалж судлал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1121
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : хэлхээ холбоо, асуудал, сурвалж бичиг, дүрслэл, уран зохиол, төрөл, зан заншил

Аннотаци

Судалгааны зорилго: Бид өмнөх судлаачдын судалгааг бүтээлчээр үргэлжлүүлж, дурсгалын эх бичиг, сурвалжуудыг ашиглан, шүлгийн агуулга, үзэл санаа, уламжлал холбоо, туурвилын онцлог, түүхэн он цаг, зохиогчтой холбоо бүхий дараах гурван асуудлыг нягтлан судлах зорилго тавилаа. Судалгааны шинэлэг тал: "Алтан сургаал"-тай холбогдох олон эх бичиг, сурвалжуудыг харьцуулан үзэж, анхны эх, хувилбар, хувилбарын хувилбарыг зөв тогтоосноор уг сургаалын зохиогдсон он цагийг зөв тогтоох, зохиогчтой холбоо бүхий маргаантай асуудлыг нэг мөр болгох, цаашилбал монгол сургаалын шүлэгт дамжиж ирсэн уугуул монгол сургаалын онцлог, Энэтхэг, Төвдийн хос ёсны сургаалын уламжлал, Хятадын төр ёсны сургаалын нөлөөний асуудал зэргийн харьцаа холбоог эл сургаалын жишээн дээр авч үзсэнээр, ийм хөрсөн дээр үүсэж бий болсон хожуу үеийн монгол сургаал болох "Алтан сургаал" болон ерөөс монгол сургаалын шүлгийн тогтолцоо, уран сайхны хэрэглүүрийн онцлог, монголчуудын сургаалаараа дамжуулж байсан монгол ухаан, монгол ахуй, монгол зан заншлын давтагдашгүй онцлогийг нээн үзүүлэхэд энэ судалгааны ажлын шинэлэг тал оршино. Судалгааны ажлын бүтэц. Уг диссертаци нь удиртгал, тэргүүн бүлэг /3 дэд бүлэг, 6 хэсэг/, дэд бүлэг /2 дэд бүлэг, 6 хэсэг/, дүгнэлт, ном зүй, дагалдуулал гэсэн хэсгээс бүрдэж байна. Дүгнэлт: "Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал" нь сургаалын зохиолын уламжлал шинэчлэлийн олон үр шимийг өөртөө шингээж, хос ёсны болон төр ёсны сургаал бүхний хураангуй болсон, утга зохиолын асар их хүрээлэлтэй, жинхэнэ монгол сургаал юм.
- Монгол туургатны дунд бүтэн хоёр зууныг дамжин бичмэл, хэвлэмлээр дэлгэрсэн эл бүтээлийн дөрвөн бүлэгт, таван бүлэгт, арван гурван бүлэгт жар гаруй зүйл хувилбар эхийг сурвалж судлалын үүднээс нягтлан судлаад, тухайн эх нэг бүрийн бичсэн, сийрүүлсэн он цагийг тодлон тогтоосноор, бусад бүх эхүүдийн үндсэн гол сурвалж болох эхийг олж тогтоох зорилго тавин, эх тус бүрийн үндсэн гол хувилбар, хувилбарын хувилбарыг өөр хооронд нь харьцуулсны дүнд "Jarlig-iyar soyurgaysan buyan ibegegci siim -e-yin gegen-u ayiladduysan giing-iin juu-yin gegen-ii suryal orusiba" /А/, "Сургаал шүлэг"/Б/ хэмээх үндсэн хоёр эхийг үндсэн гол хувилбар болгов.
- Хувилбар тус бүрийн онцлог, өөр хоорондын харьцаанд тулгуурлан сургаалын бичигдсэн, сийрүүлэгдсэн, хуулбарлагдсан он цагийг зохиогчийн нь хамт амьдарч байсан үе цагаар нь мөшгөн шинжлэхэд Ишданзанванжил "Алтан сургаал"-аа Ар, Өвөр Монголын олон газраар явж, олон түмний дунд орж, нийгмийн амьдралтай гүнзгий танилцсаныхаа дараа буюу 1894-1905 оны хооронд бичсэн болох нь тогтоогдсон.
- "Алтан сургаал"-ын олон зүйл хувилбарын анхны эхийг бичсэн зохиогчийн асуудлыг эх бичиг, сурвалжийн үүднээс судалж тодруулахад, зохиогч нь Ордосын Гүнгийн зуугийн сүмийн хувилгаан, лам зохиолч Ишданзанванжил гэгээн мөн болох нь олон баримтаар нотлогдож байна.
- Монголын нийт сургаалын шүлэг дэх хамгийн гол уламжлал нь Энэтхэг, Төвдийн хос ёсны сургаал, Хятадын төр ёсны сургаалын уламжлал байдаг нь зөвхөн энэ сургаал төдийгүй бусад олон дурсгалуудаас ажиглагддаг. -"Алтан сургаал"-ыг Энэтхэг, Төвд, Хятадын шүлэг сургаалын хуулбар, зээлбэр хэмээн үзэх арга огт байхгүй нь уг судалгааны үндсэн эх бичгүүдийн туурвилд хийсэн шинжлэлүүдийн дүнд бодит үнэнээр тогтоогдож байна. -Гүнгийн зуугийн гэгээн Ишданзанванжилын "Алтан сургаал" нь Энэтхэг Төвдийн хос ёсны сургаалын уламжлал жишээгээр гарч ирээд цаашид хос ёсны сургаалын шүлгийн хэлбэрийг эвдэж, хайрцгийг задлахдаа сургаалыг шашны үзэл санааснаас нэлээд чөлөөлөн, иргэний тал руу нь хазайлгаад, монгол ахуйн хөрс рүү эвдэн оруулж жинхэнэ монгол сургаалын шүлгийн онцлогийг хадгалсан шүлэг болгож чадсан, монгол сургаалын шүлгийн түүхийн нэгэн үеийг тодорхойлон төлөөлж чадахуйц шинэлэг бүтээл гэж дүгнэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 281
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :