Судалгааны ажлын зорилго Заг хүйтэн өвчний үүсгэгчийг ялган антибиотикт мэдрэмжээр нь эмчилгээнд хэрэглэх эмийг сонгох, нянгийн фено болон генотипийн зарим шинжээр манай оронд зонхилж буй клоныг тогтооход оршино. Судалгааны ажлын шинэлэг тал 1. Антибиотикт мэдрэмжийг шингэрүүлгийн хоёр аргаар анх удаа харьцуулан тодорхойлов.
2. Пенциллин, тетрациклин, ципрофлоксацинд дассан шалтгааныг тогтоосон.
3. Монголд тархсан гонококкийн ауксо болон ийлдэст хэвийг анх удаа тогтоов.
4. Гонококкийн хромосомын рестрикцийн зураглалаар зонхилох клоныг анх удаа тодорхойлов. Судалгааны практик ач холбогдол 1. Заг хүйтэн өвчний эмчилгээнд хэрэглэх антибиотикийг сонгох онолын үндсийг тавьсан.
2. Гонококкийн ауксо болон ийлдэст хэв, рестрикцийн зураглалаар зонхилох нянгийн клоныг тогтоох судалгааг хийсэн.
3. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Гонококкийн Даслыг Хянах Хөтөлбөрт манай орон хамрагдах болсон.