Ажилд хүнийг танин мэдэхэд шинжлэх ухаан, уран зохиол, шашин, философийн гүйцэтгэх үүргийг тус тус ялган авч үзээд философийн танин мэдэхүйг хүний танин мэдэхэд өвөрмөц үүрэг гүйцэтгэдгийг харуулсан. Хүний мөн чанарын асуудал нь уг чанарын асуудалтай холбоотой тул антропосоциогегезийн асуудлыг сүүлийн үеийн баримтуудтай холбон тавив. Хүний мөн чанар оюун санаандаа оршдог, оюун санаа нь ч дан ганц ухамсар биш болохыг харуулав. Хүний ахуйн төгсгөлөг чанарын тухай асуудлыг нилээд онцлон авч үзсэн Барууны философитой агуулгын хувьд ойртсон ажил болсон. Некрофил, евтаназийн асуудал нь манай философийн хувьд шинэ зүйл боловч энэ нь асуудлаас зайлсхийх үндэслэл болох ёсгүйг харуулсан.