Бамбай булчирхай янз бүрийн эмгэгүүдийн оношлогоог боловсронгуй болгох, хавдрын бус өвчнүүдийн үед зарим иммунцитокин ба хавдрын маркеруудыг дархан фермент (ДФ)-ийн аргаар судалж тэдгээрийг ялган оношлогоонд хэрэглэх боломжийг үнэлэхэд судалгааны зорилго оршино. Судалгааны ажлын шинэлэг тал Уг судалгааны ажил нь Монголд анх удаа бамбай булчирхайн хавдрын ба хавдрын бус өвчнүүдийн оношлогоог цогц бүрдмэлээр судалсан юм. Бамбай булчирхай янз бүрийн эмгэгүүдийн үед өвчтнүүдийн цусны ийлдсэнд агуулагдах зарим иммунцитокинууд, хавдрын маркерын түвшинг анх удаа иж бүрдлээр тогтоолоо. Судалгааны ажлын шинжлэх ухаан, практикийн ач холбогдол Бамбай булчирхайн хавдрын ба хавдрын бус өвчнийг мэс заслын өмнө ялган оношлох аргыг боловсронгуй болгосон. Эмнэлгийн практикт дэвшүүлсэн энэ арга болон алгоритмыг нэвтрүүлснээр бамбай булчирхайн янз бүрийн өвчнүүдийн оношлогоог боловсронгуй болгох, эмчилгээний үр дүнг сайжруулах ач холбогдолтой юм.