Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Энгийн герпесийн вирусээр сэдээгдсэн халдварын оношлогоо, эмчилгээний зарим асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1250
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : энгийн герпес, бэлгийн герпес, ЭГВ-1, ЭГВ-2, ацикловир

Аннотаци

Судалгааны ажлын зорилго Энгийн герпесвирусээр үүсгэгдсэн халдварын оношлогоо, өвөрмөц эмчилгээний үр дүнтэй аргыг өөрийн орны нөхцөлд боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино. Ажлын шинэлэг тал 1. Герпесвируст халдварын үеийн арьс салст бүрхэвчид гарсан язгуур эд (элемент)-д ЭГВ-1 ба ЭГВ-2 хэвшинжийн эсрэгтөрөгчийн шууд илрүүлэх аргыг өөрийн орны нөхцөлд анх удаа хэрэглэж, ЭГВ-ээр үүсгэгдсэн халдварын эмнэлзүйн янз бүрийн илрэлийн үед ЭГВ-1 ба ЭГВ-ын эзлэх хувийг тогтоосон.
2. ЭГВ-2 нь бэлгийн герпесийг, тэр дундаа түүний дахилтат хэлбэрийг зонхилон үүсгэж байгааг тогтоов. Түүнчлэн бэлгийн герпесийн дахилтат хэлбэр хэвлэлийн мэдээлэлтэй харьцуулахад манайд илүү (p<
0.05) тохиолдож буйг тогтоосон.
3. Бэлгийн герпесийн байнгын дахимтгай хэлбэрийн үед ацикловирыг урт хугацааны тун (1 сар)-гаар хэрэглэхэд илүү үр дүнтэй болохыг тогтоосон.
4. Герпесвируст халдварын эмчилгээнд павины алколойд талимониныг агуулсан түрхлэг үр дүнтэй болохыг тогтоосон. Практик ач холбогдол 1. Манай орны эмнэлгийн практикт ЭГВ-1 ба ЭГВ-2 халдварын өвөрмөц оношлогооны аргыг нэвтрүүлсэн.
2. Хам оношлогоонд хэрэглэж болох эмнэлзүйн үзүүлэлтийг тодорхойлсон.
3. Бидний судалгааны үндсэн дээр ацикловирыг Монгол улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 156
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :