1. Байгалийн Ерөө дэх өрөл, цэцэрлэгийн өрөл, цэцэрлэгийн өрөл, Ранетка Пурпуровая сортын эх модны үрээс ургасан тарьц, залгуургыг өсөлт, бүтэц, ургалтын хугацаа, хүйтний тэсвэрээр шалгаруулав.
2. Эх модны үрслэх хугацаа, Ранетка Пурпуровая сортод 78, цэцэрлэгийн өрөлд 31, нутгийн өрөлд 30 хоног болохыг тогтоож, эх модны үрийг хавар эрт, намар орой тарих аргууд ашигтай болохыг тогтоов.
3. Монгол орны эрс тэс уур амьсгал нь: алимын үрийн эртжүүлэлт, байгалийн нөхцөл явагдахад нөлөөлж буй нь намар оройн тарилгад элслээгүй үрийг ашиглах боломжийг өгсөн. Үүнд: намар орой тариалсан үрийн хээрийн цухуйц
82.5-
99.5%, залуу тарьцын жилийн өсөлт
41.7-
47.0см болж, элсэлж тарьсан үрийнхээс соёололтоор
25.3-
30.0%, тарьцын өсөлтөөр
7.0-
11.0см илүү байгаа нь судалгаагаар илрэв.
4. Нэг залгуурга дээр 2 нахиа залгаж
0.06мм нийлэг хальсаар ороосон (боосон) хувилбарт нахианы амьдралт
93.1-
95.2%-д хүрч, нэгжээс авах суулгацын гарц
22.1-
25.2%-иар нэмэгдэж байгааг тогтоов.
5. Суулгацын эхний жилийн өндрийн өсөлт
79.9-
82.3см-т хүрч, ишний диаметр 1.1-1.2см болох ба үндэс нь
51.7-
70.1см гүн тархаж 6-7 салбар иш үүсгэнэ. Суулгацын эдгээр үзүүлэлт дээр тулгуурлан улсын стандарт боловсруулж батлуулсан.
6. Монгол өрөл (Ерөөгийн гонзгой хүрэн жимст) залгуургад давжаа алим нийлэг хальсан боолт хэрэглэсэн хувилбарт залгагдсан нахианы амьдралт хамгийн өндөр (
87.8%) бусад хувилбар ба олсоор ороосон хувилбараас
66.7%-иар илүү байв.