Нутгийн тэмээнээс үржил ашиг шим, удамшлын өвөрмөц онцлог бүхий шилмэл хэсгийг нь шилэн сонгож <<Өөр дотор нь>> цэврээр үржүүлж үржлийн цөм сүрэг бий болгосон үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс дараах дүгнэлт хийж байна. Үүнд: 1. Төхөм Тунгалагийн хүрэн тэмээний
71.3% нь хүрэн, хар хүрэн, улаан, улаан хүрэн зүстэй,
77.5% нь чийрэг, болхи бие цогцостой бөгөөд биеийн үндсэн хэмжээгээр Галбийн говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээнээс онцын ялгаагүй буюу
5.3-28см-ээр илүү байна.
2. Төхөм Тунгалагийн хүрэн тэмээ ноосны гарцаараа монгол үүлдрийн тэмээнээс
415.0-
466.5г илүү буюу
7.8-
53.6%-иар илүү байгаа бөгөөд нэгжээс өгч байгаа эр, эм ноос алинаар нь ч илүү байна.
3. Аос зогдрын шинж тэмдгээр ижилсүүлэн тохируулан сонгоход 3:1, 1:3, ялгаатай тохируулан сонгоход 1:1 гэсэн харьцаагаар удамшиж байгаа нь энэ шинжээрээ гетерозигот генотиптэй харин хүйс дагаж удамшдаггүй болох нь тогтоогдлоо.
4. Төхөм Тунгалагийн хүрэн тэмээ мах, сүүний гарц, ноосны технологийн чанараараа бусад тэмээнээс дутуугүй болох нь нотлогдсон бөгөөд нэг наст 3816-3860, хоёр наст 4850, гурван наст 5280-5562, дөрвөн наст 5640-5806, ат 7780, ингэ 6100, буур 12726г ноос өгдөг. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд Төхөм Тунгалагийн хүрэн тэмээ нь Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумын байгаль цаг уурын нөхцөлд олон жилийн турш ардын болон зориудын шилэн сонголтын үр дүнд бий болсон ноосон ашиг шим, галбир бие цогцсоороо жирийн монгол тэмээнээс мэдэгдэхүйц өвөрмөц ялгаатай биеэ даасан популяци юм.