Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эгэл нарсны тарьцын өсөлт хөгжилтөнд үрийн чанар, үрэнд агуулагдах нөөц бодисын үзүүлэх нөлөө



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1384
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : мод үржүүлэг, Батсүмбэр сум, Өртөө мухар, талбай, үрийн генетик, селекцийн чанар, үрийн зэрэглэл

Аннотаци

Монгол орны төвийн бүсийн шинэсэн (Larix sibirica.L)ойн таксацын үзүүлэлтийн хамаарал сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Монгол орны нөхцөлд хийгдэж буй ойжуулалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гол шалтгааныг илрүүлэх, үрийн чанар, үрэнд агуулагдах нөөц бодисын бүрэлдэхүүн хувь хэмжээг тогтоох, ойжуулалтанд хэрэглэж буй үрийн чанарын доройтолын шалтгааныг тогтооход энэ ажлын үндсэн зорилго оршино. 1.Нэг наст тарьцны амьдралтанд үрийн техникийн болон хээрийн соёололт,ургах эрчмийн үзүүлэх нөлөөлөл.
2.Эгэл нарсны чанарын ялгаатай үрээр ургуулсан нэг, хоёр наст тарьцны өндөр болон бусад үзүүлэлтийн явцын онцлогийг илрүүлэх.
3.Эгэл нарсны үрэнд агуулагдаж байгаа уураг, цардуул, тосны хувь хэмжээг тогтоох.
4.Монгол орны ойн-ургамалжилын Хараа-Шарын голын тойргийн нөхцөлд эгэл нарсны тарьц ургуулахад үрийн чанар хэрхэн нөлөөлдөг болон үрийн чанарын доройтлын шалтгааныг тогтоох зэрэг зорилтууд тавьсан юм.Эдгээр зорилтуудыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Өвөр Байгалийн Ой -ургамалжлын мужийн Баруун Хэнтийн хошууны Хараа-Шарын голын тойрогт байрлах Төв аймгийн Батсүмбэр сумын ын Өртоо мухарын аманд МУИС-ын Ой судлалын тэнхмийн суурин судалгааны мод үржүүлгийн талбайд энэхүү ажлыг аүйцэтгэсэн болно. Монгол орны нөхцөлд үрийн зэрэглэл тогтоодог уламжлалт аргад шүүмжлэлтэй хандаж, үрийн зэрэглэлийг түүний чанар, үрэнд агуулагдах нөөц бодисоор нь дамжуулан тодорхойлох, ойжуулалтанд хэрэглэх үрийн генетик, селекцийн чанарт анхаарч, үрийн зориуд тусгайлан сонгож хамгаалалтанд авсан ойн үрийн талбайгаас шилтэл сор тодноос бэлтгэх нь зүйтэйг өөрийн зарим судалгаагаар тогтоож өгсөнд оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 209
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :