Энэхүү судалганы ажлын үидсэн зорилго нь өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны бэлчээрийн ургамлын төлөв байдлыг байгалийн бүс бүслүүр бүрээр зайнаас танлах аргаар буюу NOAA хиймэл дагуулын NDBI (урагмалжлын норомчилсон ялгаврын индекс) мэдээг үндэслэн тухайн үеийн төлөвт мониторинг хийж, олон жилийн дундажтай нь харьцуулан өөрчлөлтийг үнэлэх, зураглах, бусад мэдээ мэдээлэлтэй хам боловсруулан бэлчээрийн ургамлын биомассыг үнэлж зураглах арга зүй, технологи боловсруулж туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршлоо. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлэв.Үүнд: -Судалгааны явцад цуглуулсан өгөгдлийг үндэслэн бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх арга зүй технологи боловсруулах. -Нийт нутгаар болон тодорхой бүс нутгаар бэлчээрийн ургамлын төлөв байдлыг зураглах. -Бэлчээрийн ургамлын биомассыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэг арга зүй боловсруулах. -Судалгаанд ашигласан болон судалгааны ажлын үр дүнгээр Монгол орны бэлчээрийн төлөв байдлын мэдээллийн сан үүсгэх.судалгааны ажлын хүрээнд бэлчээрийн ургамлын төлөв байдлын үнэлгээний систем, зураглал хийх болон өөрчлөлтийг үнэлэх арга зүй технологи боловсруулан, бэлчээрийн төлөв байдлын мэдээллийн сан байгуулан, бэлчээрийн ургамлын биомассыг NOAA хиймэл дагуулын NDVI мэдээаээр үнэлж 2003 оны мэдээнд туршиж дээрх зорилго, зорилтыг бүрэн биелүүллээ.