Уг диссертацид ноос боловсруулах 9 үйлдвэрийн эмэгтэй 3505 ажилчдын дунд зохиосон эсийн шинжилгээтэй урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг Ховд, Хөвсгөл аймагт хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг харьцуулан судалж умайн хүзүүний өмөнгийн суурь, урьдал өвчний эрт илрүүлэлтийг сайжруулан энэ үед тохиолдох эсийн шинжилгээний бичлэгийн онцлогийг судлан эс бичлэгийн зэрэглэлийг өөрийн орны нөхцөлд тогтоож, үйлдвэрийн нөхцөл умайн хүзүүний өмөнгийн суурь урьдал өвчнийг криоэмчилгээгээр эмчилж үр дүнг гаргажээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт эсийн шинжилгээ хэрэглэснээр умайн хүзүүний өмөнгийн урьдал өвчнийг
0.3%-иар нэмэгдүүлсэн байна.