Судалгааны зорилго Монгол хүүхдийн ходоод, дээд гэдэсний архаг үрэвслийн шалтгаан, эмнэлзүйн онцлогийг судалж, өөрийн орны нөхцөлд оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох Судалгааны шинэлэг тал Монголын хүүхдийн өвчин судлалд анх удаа ходоод, дээд гэдэсний архаг үрэвслийн эмнэлзүйн хэлбэрүүдийг салст бүрхэвчийн бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлттэй харьцуулан судалсан. Түүнчлэн хүүхдийн ХДГАҮ-ийн үед Helicobacter Pylori (НР)-ийг анх илрүүлэв. Судалгааны практикийн ач холбогдол Хүүхдийн ХДГАҮ-ийн оношлогоо, эмчилгээний үлгэрчилсэн алгоритмийг боловсруулан практикт нэвтрүүлснээр уг эмэгийг эрт оношлон эмчлэх, өвчлөлийг бууруулах боломжийг бүрдүүлэв. Мөн хүүхдийн ходоод, дээд гэдэсний хатанхайралт үрэвсэл, шархлаа, өмөн үүгээр нас барахыг бууруулах анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ болох юм. Судалгааны явцад боловсруулсан ходоодны шүүсийг аминофиллинээр цочроож шинжлэх, НР-ийг илрүүлэх уреазын сорил, салст бүрхэвчийн бүтцийн шинжилгээ, нян судлалын аргууд нь ХДГАҮ-ийн оношлогоог өөрийн орны нөхцөлд шинэлэг аргуудаар баяжуулсан.