Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний зарим хэмт ясны бүтэц, судасжилтыг судалсан нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1227
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : хэмт яс, судасжилт, өвчүү, тойг, хялгасан судасны тор, шавиа чөмөг

Аннотаци

Ясны эмгэг харьцангуй элбэг байгаа өнөө үеийн манай орны нөхцөлд уг судалгаа нь онолын ач холбогдолтойн зэрэгцээ юуны өмнө мэс засал, гэмтэл судлал, цус судлал зэрэг салбарын практикт эмгэгийн шалтгаан, өрнөлийн жамыг тайлбарлах хийгээд эмчилгээний аргыг боловсруулах асуудалд нэмэртэй болох ба шүүх эмнэлэг, эмгэг анатомийн шинжилгээнд харьцуулах баримт болох юм. Судалгааны зорилго нь хүний өвчүү, хавирга, болон тойгны яснуудын хэмт бүтэц, судасжилт болон цусны бичил эргэлтийн онцлогтой холбоотой харьцангуй зүй тогтолыг тодорхойлох явдал байв. Уг сэдэвт ажил нь хүний биеийн бүтэц судлалд анх удаа хэмт ясанд түүний сиймхий хөндийнүүдийг төвийн буюу үр хөврөлийн үед шавиа чөмөгний эд анх үүссэн анхдагч, захын буюу арай хожуу остеоны зохион байгуулалтаас үүссэн хоёрдогч гэж хоёр хэлбэр байдгийг тогтоосон. Хэмт ясны сиймхий хөндий дэх судсан торын хэлбэрийг харгалзан тулман хялгасан судасны тортой байхын сацуу эдгээр хөндий болон хэд хэдэн хөндийг хамарсан модулийн төвшинд орших шим хялгасан судасны тортой болохыг тодорхойлсон. Хэмтэй ясны цусны бичил эргэлтийг судлаад түүний тулман хялгасан судасны торыг цус төлжилд оролцлог, цуглуулагч, зөөврийн гэсэн гурван бүтэц үйл ажиллагааны үелэлд хувааж болох тухай таамаглалыг дэвшүүлсэн. Судалгааны практик ач холбогдол Ясны эмгэг харьцангуй элбэг байгаа өнөө үеийн манай орны нөхцөлд бидний хийсэн судалгаа нь онолын ач холбогдолтойн зэрэгцээ юуны өмнө мэс засал, гэмтэл судлал, цус судлал зэрэг салбарын практикт эмгэгийн шалтгаан, өрнөлийн жамыг тайлбарлах хийгээд эмчилгээний аргыг боловсруулах асуудалд нэмэртэй болох ба шүүх эмнэлэг, эмгэг анатомийн шинжилгээнд харьцуулах баримт болох юм. Мөн бидний гаргаж тавьж байгаа баримтууд нь сургалтын янз бүрийн түвшингийн практакт мэдээллийг баяжуулж, үзүүлж таниулах материалын санг арвижуулах юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 182
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :