Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шинэчлэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2248
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг :

Аннотаци

Судалгааны зорилго : Хөрөнгө оруулалтыг Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иж бүрэн хэрэгсэл болохын хувьд цогц байдлаар судалж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн макро ба микро түвшинг хамарсан багц зөвлөмжийг боловсруулахад оршино. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг энгийн нөхөн үйлдвэрлэлийг хангах байдлаас өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг хангах, цаашдаа инновацийг санхүүжүүлэх хэрэгсэл болгох зорилгын үүднээс уг судалгааг хийсэн болно. Диссертацийн зорилт : (1) Хөрөнгө оруулалтын онол, арга зүйн асуудлыг Монгол орны өвөрмөц онцлог, зах зээлийн орнуудын түгээмэл туршлагыг харгалзан үр ашгийг дээшлүүлэх, инновацийг хэрэгжүүлэх талаас нь авч үзэх ; (2) Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шинэчлэх бодит шаардлагыг үндэслэж түүнд тохирсон арга хэрэгслүүдийг сонгох ; (3) Дэд бүтцийг хөгжүүлэх, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэх үндсэн хэрэгсэл болох төсвийн хөрөнгө оруулалтын явц хандлагыг судалж зөвлөмж гаргах ; (4) Хувийн секторын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн төлөв байдал, хандлага, түүний дотор нэхмэлийн ба хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын байдалд үнэлгээ өгч цаашид авах арга хэмжээг үндэслэх ; (5) Монгол орны хувьд хөрөнгө оруулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, эх үүсвэр болох гадаадын хөрөнгө оруулалтын нарийвчилсан судалгааг хийж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох ; (6) Хөрөнгө оруулалтын үр ашгийг хэмжих арга хэрэгслүүдийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох ; (7) Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, тухайлбал төсвийн, хувийн ба санхүүгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийг боловсронгуй болгох ; (8) Судалгаанд 1991 -ээс 2006 он хүртэлх хугацааны Монгол улсын макро болон микро түвшний холбогдох үзүүлэлтүүдийг хамруулж, шаталсан байдлаар тооцооллыг хийж, эдийн засгийн өргөн цар хүрээтэй тоо баримт, материалыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулах зэрэг болно. Сэдвийн судлагдсан байдал : Хөрөнгө оруулалт бол аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч, эдийн засгийн чухал категори юм. Тиймээс энэ чухал сэдвээр маш олон эрдэмтэд, судлаачид судалгаа хийж өөрийн зохиол бүтээлүүдийг туурвисан байдаг. Барууны эрдэмтдээс Зви Боди, Алекс Кэйн, Алан Маркус, Фрэнк Фабоззи, Сергио Фокарди, Хайм Леви, Уильям Бруггман, Жэфри Фишер, Марк Рубинштейн, Жэральд Аппель нарын бүтээлүүд энэ чиглэлээр сүүлийн үед гарсан дорвитой бүтээлд тооцогдож байна. ОХУ-д хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн "капитальные вложения" гэсэн нэр томъёоллыг "инвестиций" хэмээн өөрчлөн томъёолж агуулга, арга зүйн хувьд зах зээлийн шинэ нөхцөл байдалд тохируулан илүү өргөн утгаар авч үзэх болсон.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 144
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :