Уг судалгааны ажлын шинэлэг тал нь дээд боловсролын менежментийн харьцуулсан судалгаанд тулгуурлаж монголын их сургуулийн санхүүгийн менежментийн хэв шинж, төлөв тэдгээрийн голлох загваруудыг анх харьцуулан шилжсэнд оршино. Ач холбогдол нь тус орны хувьд шинжлэх ухааны шинэ салбар болох харьцуулсан дээд боловсрол болон их сургуулийн менежментийн арга зүйд тулгуурлан тус орны их дээд сургуулийн санхүүгийн менежментийн хөгжлийн чиг хандлагад шинжлэх ухааны үндсэн дээр зохих үнэлгээ өгч, шинэлэг арга зүй ба загваруудыг дэвшүүлсэнд оршино.