Эрүү нүүр орчмын нэвчээсийн үед гүрээний гадна артерийн төгсгөлийн салаа болох чамархайн өнгөц артериар антибиотик эмчилгээ хийх аргыг нэвтрүүлж үр дүнг тооцсон бөгөөд энэ арга нь цаашид практикт өргөн хэрэглэж байх боломжтой болсон. Эрүү нүүр орчмын нэвчээсийн эмгэг жам, өнгөц гүний байдалд тулгуурсан эмчилгээний хам аргыг боловсруулж клиникт хэрэглэн, үр дүнг тооцсон Өөрийн оронд анх удаа эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдол, шалтгаан, хүндрэлийн байдлыг судалсан.
Судапгааны зорилгоо хэрэгжүүлэх явцад дараах зорилтуудыг шийдвэрлэх болно.
1.Эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдлыг мэргэжлийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгчид ба үрэвсэлт өвчний дунд эзлэх хувь, нас хүйс, хот хөдөөгийн байдлаар тогтоох.
2.Эрүү нүүр орчмын нэвчээсийн шалтгааныг тодорхойлж, зонхилох байрлал, түүний өнгөц гүний байдлыг тогтоох.
3.Эрүү нүүр орчмын нэвчээсийг зонхилон үүсгэж бун нянгийн төрөлf тэдгээрт хамгийн сонгомол үйлчлэлтэй антибиотикуудыг тогтоож, гр ( + ) ба гр (-) нянгаар үүссэн нэвчээсийн эмнэл зүйн шинжийн онцлогийг тогтоох
4.Эрүү нүүр орчмын нэвчээсийн хундрэлийн байдалд дүн шинжилгээ хийх.
5 .Нэвчээсийн үе шат, эмнэл зүйн явц болон эмгэг жамтай уялдсан эмчилгээний хам аргыг боловсруулж практикт нэвтрүүлэх.
Судалгааны шинэлэг тал
Бидний судалгааны ажлын шинэлэг тал нь дараах байдлаар тодорхойлогдож байна.
1 . Эрүү нүүр орчмын нэвчээсийн үед гүрээний гадна артерийн төгсгөлийн салаа болох чамархайн өнгөц артериар антибиотик эмчилгээ хийх аргыг нэвтрүүлж үр дүнг тооцсон бөгөөд энэ арга нъ цаашид практикт өргөн хэрэглэж байх боломжтой болсон (Ашигтай загварын томъёолол. Олон улсын ангилал: 7A61B17100,гэрчилгээний №720)
2. Эрүү нүүр орчмын нэвчээсийн эмгэг жам, өнгөц гүний байдалд тулгуурласан эмчилгээний хам аргыг боловсруулж клиникт хэрэглэнf үр дүнг тооцсон
3. Өөрийн оронд анх удаа эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдол, шалтгаан f хүндрэлийн байдлыг судласан.
Практикийн ач холбогдол
1.Эрүү нуүр орчмын нэвчээсийг үүсгэгч нянгийн төрлөөс хамаарах эмнэл зүйн гол шинжүүдийг тогтоосон нъ уг өвчний оношлогоо,эмчилгээг боловсронгуй болгох үндэслэлийг бүрдүүлсэн.
2. Эрүү нүүр орчмын нэвчээсийн эмгэг жам ,эмнэл зүйд тулгуурласан хам эмчилгээннй аргыг боловсруулсан.
3. Хүнд хэлбэрийн нэвчээсийн үед чамархайн өнгөц артериар антибиотик эмчилгээ хийх аргачлалыг практикт нэвтрүүлсэн.
4.Хот хөдөөд ажиллаж байгаа эмч нарт судалгааны ажлын үр дүнгээс аргачилсан зөвлөмж илгээсэн.