Өгүүлэл нь удиртгал, гол дөрвөн бүлэг болон дүгнэлт, ном зүй зэргээр бүрдсэн билээ. Үнд: Удиртгалын хэсэгтээ Мэргэн гэгээний зохиол бүтээлийн бар хэвлэл, Мэргэн гэгээн хийгээд түүний зохиол бүтээлийн тухай судалганы түүхэн тйм байдал, Жич:тус өгүүллийг туурвиж бичсэн чиглэл зорилго, ач холбогдол ба шиглаж хэрэглэсэн арга барилуудын тухай өгүлж билээ. Нэгдүгэр бүлэгтээ Мэргэн гэгээний намтар түүх, түүний гол үйл бүтээл ба улсын дотоод гадаадын эрдэмтдийн хийсэн үнэлэлт, шүүмж, Мэргэн гэгээний зохиол бүтээлийн үзэл санааны бүтэц шинж сэлтийг задлан өгүүлэв. Хоёрдугар бүлэгтээ Мэргэн гэгээний зохиол бүтээлийн сэдэв гуулгын бүтэц тогтолцоог 11 төрөл жнрт хуван нарийсган шинжилжсүвэгчилсэн бөгөөд Гуравдугаар бүлэгтээ Мэргэн гэгээний яруу найргийн уран сайхны өвөрмөц намба төрхийг өгүүлэн тодорхойлж Дөрөвдүгээр бүлэгтээ Монголын буддын шашны бүтэц бүрдэл, мөн энэхүү шашныгхөгжүүлэхийн төлөө үлэмж их зүтгэл чармайлт гаргасан богл Чойжи-Одсэр тэргүүтэн бөгөөд арвин лам хуваргуудын тухай өгүүлж танилцуулаад, үүнийхээ үндсэн дээр Мэргэн гэгээний Монголы Буддын шашны үйлст хандивласан үнэт их хувь нэмрийг үнэлж тэмдэглэсэн байна. Дүгнэлтдээ бүх зохиолд өгүүлсэн зүйлсээ хураангуйлан дүгэнж, Мэргэн гэгээний утга зохиолын үйл ажиллагааны уламжлал, шинэчлэл ь чухам юу болох гэдгийг нэг нэгээр зурваслан заажээ.