Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Их нууруудын хотгорын элсэн хуримтлалын ландшафт,байгаль хамгааллын асуудалд



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1041
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : заримдаг цөл, умардын цөл, ян сарьдаг, уулын нуга, нугат хээр, уулын хээр, хуурай хээр, цөлжүү хээр, нуга, хужир, мараа, элсэн хам

Аннотаци

Их нууруудын хотгор нь манай гандуу нутгийн
21.8%-г эзлэх тектоник гаралтай, уулс хоорондын томоохон буурц хотгор бөгөөд газарзүйн байрлал, ландшафтын онцлогийн хувьд ихээхэн өвөрмөцнутаг юм. Энд хужир мараа, элсэн хуримтлал, нуга, намгийн цогцолборууд хотгорын ёроолоос уулын хормой хүртэл үргэлжлэхбүслэг ландшафтуудтай хослон экологийн өвөрмөц орчныг бүрдүүлж байдаг.Нөгөө талаар Их нууруудын хотгор нь хотгорын төв хэсгээр заримдаг цөл, умардын цөлийн ландшафт өргөн тархах бололцоог олгожээ. Иймд Их нууруудын хотгор нь Төв Азийн хуурай цөлийн тархалтын хамгийн хойт хил (х.ө.50'30) болж байна. Ландшафтын хувьд Их нууруудын хотгорт өндөр уул, дундаж уул, нам уул, ухаа гүвээт тал,уулс хоорондын хотгор гэсэн 5 дэд ангийн хүрээнд ян сарьдаг, уулын нуга, нугат хээр, уулын хээр, хуурай хээр, цөлжүү хээр, заримдаг цөл, цөлийн ландшафтууд бүалэг байдлаар тархснаас гадна нуга, хужир, мараа, элсэн хам бүрдлийн ландшафтууд нэгэ адил тархсан байна.Иймд Их нууруудын хотгорын ландшафтын төрхийг тодорхойлоход цөлжүү хээр, өмнөдийн хуурай хээр, заримдаг цөл, элсэн хуримтлалын ландшафт гол суурийг эзлэнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 374
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :