Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хар сүүлтийн (Gazella subgutturosa Guld,1780) био-экологийн онцлог,хамгаалал.



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1161
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : янзага, хавар зуны, популяци, толгой, дэлхэц нутаг, нягтшил, идэш тэжээл, ургамал

Аннотаци

Монгол орны хар сүүлтийн (Gazella subgutturosa Guld,1780) био-экологийн онцлог,хамгаалал сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Энэ ажилд хар сүүлтийн тархац нутгийн хэлбэлзэл, тоо толгой, нягтшлын одоогийн байдлыг тогтоосон. Мөн ус уух горим, идэш тэжээлийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, үндсэн байршил нутаг, популяцын нас хүйсний бүтэц, сүрэглэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон.Ерээд оны сүүлийн байдлаар Монголд
542.7 мянган ам км.буюу манай орны нутаг дэвсгэрийн
34.6%-тай тэнцэх талбайд 140 орчим мянган толгой хар сүүлт майна.Монгол дахь дэлхэц дотроо тоо толгой нягтшил газар бүр харилцан адилгүй. 1000 га-д ногдох нягтшил
0.1-
15.0,дунджаар
4.5-5 толгой байна. Нийт дэлхэц нутгийн 10% нь эзгүйрсэн хэвээр, 40 орчим хувь нь нэн цөөрч ховордсон буюу1000 га-д
0.1-
0.5 ногдох нягтшилтай. Сүүлийн 10 гаруй жилддэлхэцийн зүүн хэсэгт тоо толгой өсөж тархацаа тэлэн хээрийн бүсийн зарим нутагт байрших боллоо. Хар сүүлтийн идэш тэжээлд 16 овог, 54 төрөлд хамаарах 88 зүйл ургамал аль нэг хэмжээгээр оролцдог. Хавар зуны улиралд 9 зүйл, намар-өвөл 6 зүйл ургамал голлон сонгож идэшлэдэг.Популяцийн бүтэц VII сард Ооно
9.9%,янзагатай шаргачин
27.2%, сувай шаргачин
19.5%, янзага
43.4% (1:3:2:4 харьцаатай), харин 5 сарын дараа 1:3:3:3-ын харьцаатай болж янзаганы тоогоор авч үзвэл популяци
28.9%-иар өсөж, жилийн дундаж өсөлт
14.4-
20.2% байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 228
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :