Ц.Хонгорзул-Монгол орны зарим гүрвэлийн махны биохимийн судалгаа сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Монгол орны зарим гүрвэлийн махны биохимийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүнгээс үзэхэд зүйлүүдийн хооронд ялгаа байгааг тогтоолоо. Бусдаасаа өргөн тархалттай хонин гүрвэлийн маханд чийг их хэмжээтэй байхад говийн гүрвэлд уураг, монгол гүрвэлд өөх тос, могой гүрвэлд үнс өндөр байгаа ялгааг илрүүллээ.Харин Замба гүрвэлийн маханд эдгээр үзүүлэлтүүд дундаж хэмжээнд байв.Судалгааны дүнд гүрвэлийн мах илчлэг чанараар өндөр болохыг анх удаа тогтоолоо.Биохимийн үндсэн үзүүлэлт уураг, үл орлогдох амин хүчил ба ханаагүй тосны хүчил, макро ба микроэлементийн нийт хэмжээг Алтайн хойлогийн махтай харьцуулахад Замба гүрвэлийн мах нь биологийн өндөр шимт чанартай төдийгүй эмчилгээний зориулалтаар ашиглах үндэслэлтэйг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0