Энэхүү судалгааны ажлаараа монголчуудын газрын хэвлийн баялаг ашиглалтын уламжлал, 1911-1929 онд Монгол улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн бодлого, үр дүн, бэрхшээл, давж гарсан арга замыг тодруулахыг зорив. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэхийг оролдов. Үүнд:
Нэгдүгээрт, Тусгаар тогтнолоо сэргээн байгуулсан Монгол улсын газрын хэвлийн баялаг ашиглах төрийн бодлого, үйл ажиллагааг нягтлан тодруулах.
Хоёрдугаарт, Ардын засгаас газрын хэвлийн баялаг ашиглах талаар явуулсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн зэргийг нэгтгэн авч үзэх.
Гуравдугаарт, Монгол улсын газрын хэвлийн баялаг ашиглах талаарх эрхзүйн баримт бичгүүдийг харьцуулан судалж, хувьсал өөрчлөлтийг гаргах.
Дөрөвдүгээрт, 1911-1929 онуудад Монгол улсын газрын хэвлийн баялаг ашиглах бодлого, үйл ажиллагаанд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлс, Монголын Засгийн Газраас түүнийг даван туулсан арга хэмжээг тодруулах.
Тавдугаарт, Монгол улсын нийгэм-эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаанд уул уурхайн үзүүлсэн нөлөөг тодруулах зэрэг юм.
1928 онд хуралдсан МАХН-ын VII их хурал, 1929 онд хуралдсан БНМАУ-ын V их хурлын шийдвэрээр өмчийн олон хэлбэр хаагдаж, эдийн засаг дахь гадаадын капиталыг шахан гаргах бодлого баримталж, баян чинээлэг хэсгийг шахан хавчиж, жинхэнэ ядуу, дундаж иргэдийг дэмжин, нийгэмд ангич байр сууринаас хандах бодлого баримталж эхэлжээ. Монгол улсын газрын хэвлийн баялаг ашиглах бодлого, үйл ажиллагааг 1911-1929 оны хооронд өнөөгийн Монгол улсын газар нутгийн хүрээнд судаллаа.
“Монгол улсын газрын хэвлийн баялаг ашиглах бодлого, үйл ажиллагаа (1911-1929)” сэдэвт энэхүү судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, ашигласан ном зохиол, хавсралт гэсэн бүтэцтэй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0